Европт нүүрлэсэн үерийн шалтгааныг цаг уурчид нэрлэлээ

50b5be284790fcf7bigИх Британийн Ридингийн их сургуулийн цаг уурч Найжел Арнелл Франц, Герман зэрэг европын орнуудад нүүрлээд байгаа их үерийн шалтгааныг тайлбарлалаа гэж New Scientist хэлвэл мэдээллээ.

Арнеллийнхаар бол Европт орсон үргэлжилсэн борооны улмаас Парисын Сена мөрний усны түвшин хэдэн метрээр дээшилж  байгаа нь цаг уурчдын нэрлэдгээр омега-блок гэдэг үзэгдэлтэй холбоотой гэнэ. 50 жил тутам давтагддаг энэ үзэгдэл нь агаар мандлын давхаргад  грек цагаан толгойн омега үсэгтэй төстэй таяг тойруу үүсдэг нь хур тундас нэмэгдэх гол шалтгаан болдог байна.

Ингэснээр нам даралтын бүсэд хуйлрал үүсгэн энэ нь хур тундасны хэмжээг нэмэгдүүлдэг гэнэ. Дэлхийн дулаарал нь агаар мандалд их хэмжээний ус хуримтлуулж ингэснээр дэлхийн нэг хэсэгт их хэмжээний хур тундас буулгадаг бол нөгөө газарт нь хуурайшил ган гачигт хүргэдэг байна. Харин омега-блок нь дэлхий нийтийн цаг уурт хэрхэн нөлөөлдгийг эрдэмтэд хараахан тайлаагүй байна.

Энэ тавдугаар сарын сүүлчээс Герман, Францад нүүрлэсэн их үерийн улмаас хэдэн арван мянган хүн орон гэрээ орхиход хүрч, 10 гаруй хүн амь алдаад байгаа юм.

Эх сурвалж: www.assa.mn

 


URL:

Сэтгэгдэл бичих