Эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдэд хөгжил хамгааллын үйлчилгээ үзүүлнэ

4367

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” хөтөлбөрийн 3 дугаар зорилтыг хэрэгжүүлэх тухай А/441 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” хөтөлбөрийн 3 дугаар зорилтын хүрээнд 2016 онд хараа хяналтгүй явдаг, гуйлга гуйдаг, хүчирхийлэлд өртсөн болон орхигдож хаягдсан хүүхдийг түр хамгаалах шуурхай үйлчилгээ, хүнд, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд хөгжил, хамгааллын үйлчилгээ, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэх өдрийн үйлчилгээний зардлыг батлав.

Хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэхэд шаардагдах нийт 36 сая 479 мянган төгрөгийг нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын нэмэлт санхүүжилтийн дансаар дамжуулж хянан, санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, хүүхдийн шуурхай хамгаалал, хөгжлийн үйлчилгээг үзүүлэх гүйцэтгэгчийг холбогдох хууль, журмын дагуу сонгон шалгаруулж, гэрээ байгуулан ажиллахыг нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газарт тус тус үүрэг болголоо.

Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалайд даалгав гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


URL:

Нэр: Зочин Огноо: 6 June 2016

идэж уудаг байсан даргуудтай харьцуулахад хамгийн их хөрөнгө оруулалтаар хамгийн зөв шийдэлтэй шинэчлэлт бүтээн байгуулалт хийдэг хүн шүү дээ

Нэр: Зочин Огноо: 6 June 2016

Бат-Үүлийн хотод зарцуулж байгаа мөнгө өмнө нь хэн нэгний халаасанд чимээгүйхэн л ордог байсан энэ хүн л ийм юманд ийм мөнгө зарлаа гэж зарлаад байгаа болохоор л үрэлгэн харагдаад байж магадгүй

Нэр: Зочин Огноо: 6 June 2016

Амарч зугаалах газар олон бариарай Бат-үүлд амжилт

Нэр: Зочин Огноо: 6 June 2016

Бат-Үүлийн хийсэн ажлууд нь үр дүнтэй байгаа Цаашдаа ч хийх ажил нь тодорхой ойлгогдоод иргэдээсээ дэмжлэг аваад байгаа хүн шүү дээ. Иймээс түүний багийг бүхлээр нь дэмжих нь бидний ирээдҮй яалт ч үгүй мөн.

Нэр: Зочин Огноо: 6 June 2016

Саяхан л ямар хотод амьдарч байсанаа энэ хүмүүс мартчихдаг юм байхдаа хүн айж нохой гаслам л байсан хог шороондоо дарагдаад

Нэр: Зочин Огноо: 6 June 2016

Өр өр гэж яриад л байна. Яг үнэндээ одоогийн байдлаар 21 тэрбум Гадаад өр байгаагаас МАН-ын Засгийн газрын үед 11.3 тэрбум, АН-ын Засгийн газрын үед 9.9 тэрбумын нийт гадаад өр бүртгэгдсэн бөгөөд 2,1 тэрбумыг нь МАН-ынхан иргэн бүрт мӨнгӨн хэлбэрээр тараасан бол АН Нийслэлд болоод хӨдӨӨ орон нутагт их бүтээн байгуулалт хийсэн. Монголчууд бид хүнд өртэй байх дургүй хүмүүс. Тиймээс энэ өрийг бол төлөөд л дуусна. Иргэдийн санаа зовох асуудал биш. Бүгд урд урдах ажлаа сайн хийгээд л явж байвал болно ш дээ.

Нэр: Зочин Огноо: 6 June 2016

тиймээ ямарч л байсан түрүү түрүүгийн хулгайч авилгач газрын наймаачин хотын дарга нарыг бодвол нилээдгүй зүйл санаачилж, нүдэнд харагдахаар зүйл ч багагүй л хийлээ, Угаасаа ажил хийж буй хүн заавал хэл аманд өртдөг хойно, цаашдаа их хотоо гоё сайхан болгохын төлөө их ажил хийж сансандаа хүрээрэй, Их хот маань өөрий чинь энэ их хүч чармайлт, багийн хамт олны чинь уйгагүй зүтгэлийн үр дүн юм шүү дээ, Баярлалаа хотын даргаа цаашдаа ихийг хийгээрэй, юм хийдэггүй улс л хүнийг муулдаг шүү дээ, Миний хот улам л өнгөө засаж байгаа

Нэр: Зочин Огноо: 6 June 2016

Хэний ч хийж байгаагүй бүтээн байгуулалтын ажлыг хийсэн, Харсан ч хараагүй юм шиг ӨнгӨрдӨг байсан хотод тулгамдсан асуудлуудыг шийдсэн. Энэ нь МАН-ын хувьд Бат-ҮҮлийг үзэн ядах хангалттай шалтгаан. МАН-ынхан өөрсдөө л болж байвал бусад нь хамаагүй гэж боддог. Хувийн амьдрал, гэр бүлдээ төсвийн мөнгийг цацдаг. Оффшорт дансандаа өчнөөн тэрбумыг байршуулчихсан байгаа.

Нэр: Зочин Огноо: 6 June 2016

busad hotiin darga nartai haristuulahad Bat-Uul bol hiisen ajiltai hvn

Нэр: Зочин Огноо: 6 June 2016

Өмнө нь нийтийн тээвэрт иргэд суухдаа урд ардгүй чихэлддэг байлаа…

Нэр: Зочин Огноо: 6 June 2016

Оффшорчин, газрын наймаачдаар дүүрсэн МАН бидний итгэлийг аль хэдийн алдсан. Одоо тэдэнд дахин боломж олгож болохгүй. 12 онд ардчилсан намд төрд гарснаар МАН-ын 22 жил бүтээж чадаагҮй Улаанбаатарыг сүндэрлүүлж байна.

Нэр: Зочин Огноо: 6 June 2016

Bat-Uul bol hamgiin sn hotii darga shdee

Нэр: Зочин Огноо: 6 June 2016

Улаанбаатар хот өмнө нь хэзээ ч байгаагүй сайхан болсон энэ хүн дахиад олон жил дарга хийгээсэй.

Нэр: Зочин Огноо: 6 June 2016

Дахин төлөвлөлтөнд хамрагдах айлууд барилга барьж байгаа компанитайгаа харилцан тохирсны үндсэн дээр газар, хашаа байшингаа үнэлүүлж байраар сольдог юм билээ. Дахин төлөвлөлтийн ажлыг үргэлжлүүлж олон айлыг хамруулаарай. Хот утаанаасаа салах цаг ойрхон байгаа шүү.

Нэр: Зочин Огноо: 6 June 2016

БИ залуу хҮний хувьд ардчилсан намын санаачилж хэрэгжүүлж байгаа ажил таалагдаж байгаа. үр дүн нь ч харагдаж байна. 12 оноос ӨмнӨ залуу гэр бүлүүд байр лизингээр авах боломжгүй байсан. Ипотекийн зээл өгдөг болсноор байранд орсондоо баяртай байгаа. Хэрвээ тэгээгүй бол бидний хувьд байр гэдэг зүйл мөрөөдөл төдий үлдэх байлаа.

Нэр: Зочин Огноо: 6 June 2016

Хот маань хөгжөөд л, улам гоё болоод л байгаа. Цаашид бүүр ч гоё болно байх даа

Нэр: Зочин Огноо: 6 June 2016

Бат-Үүлийн баг хотыг Үнэхээр сэтгэлээсээ авч явааг хотын иргэдийн 99,99 хувь нь дэмжиж байгаа юм. Цаашдаа ч хийх ажил нь тодорхой ойлгогдоод иргэдээсээ дэмжлэг аваад байгаа шүү дээ. Иймээс энэ багийг бүхлээр нь дэмжих нь бидний ирээдҮй мөн. Харин Үүл минь ажлын садаа болоод байгаа МАН-ын угшилтай зарим нөхдөөс тууштай салаач ээ.

Нэр: Зочин Огноо: 6 June 2016

Bat uul bolon tuunii nohdiig demjinee ajlaa denduu sain hiigeed bgaa

Нэр: Зочин Огноо: 6 June 2016

Бат-үүл нийслэлд асар их зүйлийг хийсэн Газрын наймаанаас өөр юу ч хийгээгүй ман мөнгө маш их идсэн харин ард түмэн улс эх оронд хэрэгтэй ажил ихийг хийсэн хүн мөнгө идсэн байсан ч яадгийм дахин сонгох хэрэгтэй яагаад гэвэл ард түмэнд ашигтай

Нэр: Зочин Огноо: 6 June 2016

Ард иргэд бид МАН-д 22 жил хууртагдлаа. Одоо болно. Дахин та нарыг сонгохгҮй. Татвар тӨлӨгчдийн мөнгийг халааслаж ханахгҮй байна уу. Сүүлийн 2, 3 жилд л хот ийм сайхан хөгжиж болдгийг Үзлээ.

Нэр: Зочин Огноо: 6 June 2016

Иргэд нь хариуцлагатай, ухамсартай, дарга нартаа шаардлагаа хүргүүлж чаддаг байхад уул нь болохгҮй юм гэж байхгүй дээ. Иргэд нь дарга нарын боол болчихоод байгаа болохоос уул шугамандаа бол энэ хэд чинь бид нарын боол байх ёстой шдээ. Сүүлийн хэдэн жил Үүл баатар боол шиг зүтгЭлээ. дахиад сонгоод жоохон зүтгүүлчих юмсан

Нэр: Зочин Огноо: 6 June 2016

Bi bat-uuliig demjij bna, hiisen yimtai heleh ugtei hun

Нэр: Зочин Огноо: 6 June 2016

БАТ-ҮҮЛИЙН ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА АЖЛУУДААС НЭН ТҮРҮҮНД ТАВИГДАХ АЖИЛ НЬ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ. ЭНЭ АЖЛЫГ ҮРГЭЛЖЛҮҮЛБЭЛ ОЛОН АЙЛ БАЙРАНД ОРЖ, АГААР, ХӨРСНИЙ БОХИРДОЛ БУУРНА.

Нэр: Зочин Огноо: 6 June 2016

БАТҮҮЛ ШИГ ОЛОН ХҮН ХЭРЭГТЭЙ БАЙНА.

Нэр: Зочин Огноо: 6 June 2016

Хотын дарга хотод тулгамдаад байсан асуудлуудыг шийдвэрлээд явж байгаа. Өнгөрсөн 4 жилд их ч ажил, их ч бүтээн байгуулалт хийсэн. Дараачийн 4 жилд илүү ихийг хийгээрэй.

Сэтгэгдэл бичих