Маргааш хотын төвийнхөн автомашингүй өнжинө

Маргааш нийслэлийн төв замаар автомашин зорчихгүй.

Тиймээс Бага тойруу, Гэсэр сүмийн уулзвараас Сансрын туннёль, Энхтайвны өргөн чөлөө, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, Өгөөжийн уулзвараас Улсын драмын эрдмийн театр хүртэлх замыг өглөөний 10 цагаас оройн 17 цаг хүртэл хаана.

Энэ үеэр дугуй түрээслэх үйлчилгээ, дугуй засвар, урлаг соёлын тоглолт, гүйлтийн тэмцээн, зургийн уралдаан зэрэг арга хэмжээ зохиохоор төлөвлөжээ.

О.Бүрнээ


URL:

Сэтгэгдэл бичих