Нигүүлсэнгүй зан

13407022_1038525592849412_1473858468050156128_n 13417411_1038525532849418_7886183377059972824_n

Нигүүлсэнгүй зан.

Филиппин улсын иргэн Саид Омар Моралес Акмад хотын нэгэн жижиг гудамжаар зорчиж байтал түүний машины араас мотоциклтэй зорчигч мөргөсөн аж. Мэдээж машин илүүтэй хохирсон учраас Саид уурссан боловч машинаасаа бууж ирсэн даруйдаа мотоциклчин залуугийн хийж буй үйлдлийг хараад бухимдал нь арилжээ. Уг залуу туйлын ядуу загасчин нэгэн байсан бөгөөд аваар хийсэн буруугаа гэмшихийн оронд өлсөж байгаа хоёр хүүдээ авсан будаагаа асгасандаа халаглан, тайлбарлаж асгарсан будаагаа түүж байжээ. Мотоциклийн бүрэн бүтэн байдал хангагдаагүй гэмтэлтэй байсны улмаас осол гарчээ. Удалгүй цагдаа ирсэн боловч: “Энэ залуу намайг юугаар ч хохироогоогүй, би гомдолгүй” хэмээн Саид өчсөн байна. Мөн дээр нь уг залууд будаа худалдан авах хангалттай мөнгө өгсөн ажээ. Ойр орчимд цугларсан хүмүүсийн нүдэнд баярын нулимс гэрэлтсэн нь ойлгомжтой. Яагаад ингэж нигүүлсэнгүй хандах болсон учрыг түүнээс асуухад: “Энэ бол миний ээж, аав, өвөө, эмээгээс сургажж өвлүүлсэн хүмүүжил минь юм” хэмээн хариулаад хөдөлгөөнөө үргэлжлүүлэн оджээ.

Манай зам дээр бол шүлсээ үсчүүлсэн хэрүүл, зодоон, заамдалцаантай бичлэг л харагдах юм даа харамсалтай нь.

 


URL:

Сэтгэгдэл бичих