Хөлбөмбөгийн солилцоо, наймааны сониноос

  • 1465435803_06abb06c006202023d43b8df4138dc6dМанчестер Сити клуб Германы Боруссиа Дортмунд клубын Габон довтлогч Пьер-Эмерик Обамеянгт 55 сая фунт төлөхөд бэлэн байгаа ажээ. Габон довтлогч П.Обамеянг 2015-2016 оны улиралд Германы Бундеслигт тоглохдоо багийнхаа төлөө 46 тоглолтонд оролцож 39 гоолыг өрсөлдөгч багийнхаа хаалганд оруулсан. П.Обамеянгийг Манчестер Сити клубээс гадна Челси, Арсенал клубууд сонирхож байна.
  • Фабио Коэнтару Реал Мадридад үлдэнэ. 2015-2016 онд Францын Монако клубт зээлээр тоглосон Португал хамгаалагч Ф.Коэнтрау багтайгаа эргэн нэгдэж байна. Түүнийг улирал дуусгаад өөр баг руу явж магадгүй гэж байсан ч Реал Мадрид багт үлдэхэр болж байна.
  • Английн Эвертон клуб шинэ дасгалжуулагчаараа Нидерланд мэргэжилтэн Роналд Куманыг томилжээ. Энэ тухай Эвертон клубын хувьцаа эзэмшигч Фархад Мошири мэдэгджээ. Р.Куман 2014-2016 оны хооронд Английн Соутхамптон клубыг удирдаж байсан. Улирлын төгсгөлд Эвертон клуб Франк де Буре, Мануэл Пеллегрини болон Унай Эмери нартай холбогдож байсан ч Р.Куманыг дараагийн дасгалжуулагчаараа томиллоо.
  • Английн шигшээ баг болон Лейстер Сити клубын довтлогч Жейми Варди Арсенал клубтэй холбогдоод байна. Лондон хотын клуб Ж.Вардигийн төлөө 20 сая фунт төлөвлөөд байна. Европын аваргын дараа энэ солилцоо бараг хийгдэх нь тодорхой болж байна. Хэрвээ Ж.Варди Арсенал клубт ирвэл Т.Уолкоттын ирээдүй бүрхэг болно. Т.Уолкотт өөрөө багтаа үлдэх хүсэлтэй байгаагаа мэдэгдээд байна.
  • Мөн Арсенал клуб Боруссиа Дортмунд клуб болон Аремний шигшээ багийн хагас хамгаалагч Хенрих Мхитарянтай гэрээ байгуулахад ойрхон байна. Арсенал клуб Х.Мхитарянд 25 сая фунтийг төлж байгаа гэсэн мэдээлэл байна.
  • Францын аварга ПСЖ клубын удирдлагууд дасгалжуулагч Л.Бланкийг халж магадгүй талаар Скайспортст мэдээллэжээ. ПСЖ клуб Испаний Севилья клубын дасгалжуулагч У.Эмериг сонирхож байгаа ажээ. У.Эмери Севилья клубыг удирдсан 3 жилдээ гурвууланд нь УЕФА цомын аварга болоод байна.
  • Европын АШТ-ний дараа Челси клубын дасгалжуулагчаар ажиллах гэж байгаа Итали мэргэжилтэн Антонио Контегийн эхний наймаа нь Италийн Ювентус клубын довтлогч Алваро Мората байх ажээ. А.Конте Испани довтлогч А.Моратаг ихэд сонирхож байгаа ч түүнийг Реал Мадрид клуб мөн сонирхож байна.

URL:

Сэтгэгдэл бичих