ОХУ 33 сая тонн үр тариа экспортлоно

4463

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд Александр Ткачев хэлэхдээ, тус улс энэ онд 30 сая орчим тонн үр тариа экспортлохоор төлөвлөж байгааг мэдэгджээ.

“Манай улсын хувьд үр тарианы хангамжтай холбоотой ямар нэгэн асуудал байхгүй. Экспортод гаргаж буй үр тариа бол илүүдэл нөөц бөгөөд дэлхийн олон оронд боломжийн үнээр борлуулж байгаа” гэж сайд ярьсан байна.

Өчигдөр Газар тариалангийн зах зээлийн бүтцийг судлах хүрээлэнгийн захирал Дмитрий Рылько үр тарианы асуудлаарх олон улсын хуралд оролцон үг хэлэхдээ “Орос улс энэ онд 108,8 сая тонн үр тариа хураан авахаас 64,5 сая тонн нь улаан буудай байна, гэхдээ үр тарианы чанарын асуудал санаа зовоож байна” гэсэн юм. Ийм хэмжээний ургац хураан авч чадваас 2008 онд 108,1 сая тонн үр тариа хураан авч байсан дээд үзүүлэлтээс давж гарах юм.

Харин ОХУ-ын Хөдөө аж ахуйн яамны хийсэн тооцоогоор, тус улс энэ онд 106 сая тонн үр тариа хураан авч, 2016-2017 онд буюу нэг жилийн хугацаанд 33 сая тонн үр тариа экспортлох төлөвтэй байна.

Х.Сарнай

Эх сурвалж: Монцамэ.мн


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.