Зуслан руу нийтийн тээвэр үйлчилж байна

4502

Өнөөдрөөс зуслангийн чиглэлийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг эхлүүллээ.

Энэ жилийн хувьд ЗҮ:1 “Гүнт-Жигжид-Тэнгис кино театр” чиглэлд их багтаамжийн гурван автобус 36 минутын хүлээгдлийн хугацаатайгаар, ЗҮ:2 “Гоодой-Тэнгис кино театр” чиглэлд их багтаамжийн нэг автобус 01:38 минутын хүлээгдлийн хугацаатайгаар, ЗҮ:3 “Баянбулаг Тэнгис кино театр” чиглэлд их багтаамжийн нэг автобус 02:00 цагийн хүлээгдлийн хугацаатайгаар тус тус үйлчилгээ үзүүлэх юм.

Мөн зуслангийн чиглэлийн ХО:1 “Санзай- Тэнгис кино театр”, ХО:2 “Шарга морьт-Дүнжингарав худалдааны төв” чиглэлүүд хуучин замналаараа иргэдэд үйлчилнэ гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих