Н.Төгсцогтын дараагийн учраа “Dynamite” хочит Р.Васкес

d55b14a13329508acee8617d4cad4465_x3Олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогтын дараагийн учраа Пуэрто Рико улсын “Dynamite” хочит Р.Васкес тодорчээ. Уг нь тэд өнгөрсөн гуравдугаар сарын 15-нд тоглох байсан ч Р.Васкесийн саналаар тулаан хойшлогдсон байна.

Р.Васкесийн хувьд 38 настай бөгөөд 18 тулалдахдаа ердөө хоёрхон удаа ялагдсан аж. Сонирхуулахад, саяхан Олон улсын сонирхогчийн боксын холбоо мэргэжлийн боксын тамирчдыг “Рио-2016”-д оролцохыг зөвшөөрсөн билээ. Ингэснээр Н.Төгсцогт олимпийн эрхийн төлөөх тэмцээнд шалгарвал Бразилыг зорих эрхтэй болно. Гэхдээ тэрбээр одоогоор шийдвэрээ гаргаагүй байна.

 


URL:

Сэтгэгдэл бичих