Испанийн супер одод багаа аварлаа

1465864731575f521b4c8bdИспани: Де Хеа, Хуанфран, С. Рамос, Пике, Альба, Бускетс, Иньеста, Фабрегас, Д. Сильва, Нолито, Мората.

Чех: Чех; Кадержабек, Сивок, Губник, Лимберски, Плашил, Дарида, Гебре Селасси, Росицки, Крейчи, Нецид.

Гоол: Ж.Пике

Евро- 2016 тэмцээний D хэсэгт багтсан Испани-Чехийн багууд эхний тоглолтоо өчигдөр шөнө хийлээ. Европын гурван удаагийн аварга сүүлийн хоёр удаад нь дараалан түрүүлээд байгаа /2008, 2012/ Испанийн шигшээ баг өчигдөр Чехийн шигшээ багийг тоглолтын төгсгөлд хашир тоглогчдынхоо ачаар буулган авлаа. П.Чех тэргүүтэй хамгаалалт, Т.Росицки тэргүүтэй довтолгооны баг өчигдөр Испаничуудыг сандаргасан бөгөөд Чехийн хана мэт хамгаалалтыг сэтэлж чадахгүй байсан юм. Испанийн тэргүүн шугамд А.Мората, Нолито, Д.Силва нар гарсан ба Испанийн шигшээ багийн шилжилтийн үе эхэлж буй бололтой. Хагас хамгаалагч Давид Сильва шигшээ багийнхаа төлөө 100 дахь тоглолтоо өчигдөр хийсэн байна. Мөн гараанд гарах эсэх нь эргэлзээтэй байсан хаалгач Давид Де Хеа өчигдөр гараанд гарсан юм.

Чехийн шигшээ 85 дахь минутад солилцоо хийсэн нь алдаа болж А.Иньестагийн хөөргөж өгсөн бөмбөгийг Ж.Пике мөргөн П.Чехийн хаалгыг мялаалаа. Чехийн тоглогч Дарида тоглолтын төгсгөлд гоол оруулах дөхсөн ч де Хеа бөмбөгийг барьж авсанаар шүүгчийн шүгэл дуугарлаа.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих