Нэрд гарахаасаа өмнө тайчигч байсан алдартнууд

11855599_1629591147296018_1275046991_n_1(1)Холливуд тайчигчдыг халуун дулаанаар хүлээн авдаг бололтой. Учир нь одоо алдрын оргилд хүрсэн маш олон одууд анхны гараагаа тайчигчаар эхэлжээ. Ингээд бид та бүхэндээ тайчих урлагийн ачаар кино ертөнцийн том салбарт хөл тавьсан алдарт жүжигчдийг танилцуулж байна.
Нэрд гарахаасаа өмнө тайчигч байсан алдартнууд
Брэд Питт
Брэд Питт, Миссури мужийн коллежид сурч байхдаа “Нүцгэн бүжигчид” нэртэй сонирхогчдын тайчих урлагийн эрэгтэй хамтлагийн гишүүн байжээ. Тэд ихэвчлэн охидын үдэшлэг болон тусгай арга хэмжээн дээр тайчдаг байв. Түүнчлэн Брэд Питт тайчих үйлчилгээ үзүүлдэг компанид тайчигч охидыг үзүүлбэрт нь хүргэж өгөн, хувцас, хэрэглэлийг нь харах ажил хийдэг байв. Тухайн үед, охидын нэг жүжигчний мэргэжил олгох дамжаанд явдаг байсан нь Брэдийн сонирхлыг татжээ. Ийнхүү тэрээр тайчих урлагаар дамжин өнөөдрийн бидний мэдэх алдартай жүжигчин, холливудын хамгийн үзэсгэлэнт бүсгүй Анжелина Жолигийн нөхөр, долоон хүүхдийн эцэг болсон билээ.
Кэтрин Зета-Жонс
Яаралтай мөнгө хэрэгтэй болоход хүмүүс ихэвчлэн юу хийдэг гэж та бодож байна? Мэдээж хамгийн хурдан хугацаанд мөнгө олж болох ямар ч ажлыг гололгүй хийнэ. Гэхдээ хамрынхаа хэлбэр засуулах мөнгө хэрэгтэй болсон тохиолдолд их хэмжээний мөнгө олох тийм ч хялбар биш. Харин гоо сайхандаа санаа тавихаар зориглосон нэгэн бүсгүй тайчих бүжиг бүжиглэхээр шийджээ. Тэр бол Британийн жүжигчин Кэтрин Зета Жонс байсан юм. Түүний жүжигчний авъяас, туршлага хожим “Чикаго” мюзиклд тоглоход илрэн гарсан байна.
Крис Прэтт
“Гараг эрхсийн хамгаалагчид”, “Бай №1” киноны од жингээ хасч, “Instagram”-д нүцгэн зургаа оруулсан нь түүний булчинлаг биеийг цахим ертөнцөөр алдаршуулж орхижээ. Хэдийн алдар нэрд гарсан жүжигчин эр олны өмнө тайчих дуртай гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.
Тэрээр ийм сонголт хийх болсноо дараах байдлаар тайлбарлажээ: “Би тайчих дуртай, тэгээд үүнийхээ төлөө яагаад мөнгө авч болохгүй гэж?” гэсэн байна. Тэрээр 18 настайдаа охидын төрсөн өдрийн үдэшлэг дээр очиж тайчих үзүүлбэр үзүүлдэг байсан ажээ. Тэр бүү хэл мэргэжлийн тайчигч болохоор ярилцлагад орсон ч харамсалтай нь түүнтэй эргэж холбоо бариагүй гэдэг. Ингэж л тайчих урлаг нэг одоор дутаж, кино урлаг түүнийг тосон авчээ.
НеНе Ликс
“Real Housewife of Atlanta”-ийн од, НеНе Ликс алдар нэр, баян тансаг амьдралд хүрэхээсээ өмнө тайчих клубт бүжиглэж байсан гэвэл гайхах хүн гарахгүй биз ээ. Өөрийнх нь ярьснаар тэрээр өөртөө итгэх итгэл олж авах, хүүтэйгээ хамт амьжиргаагаа залгуулах мөнгө олохын тулд үүнийг хийдэг байжээ. НеНе тухайн үед Шелк хэмээх тайзны нууц нэр ашиглаж байсан байна. Гэхдээ өдгөө алдар нэртэй болсон тэрбээр тайчигч байсан үеэ дурсах дуртай гэнэ.
Леди Гага
“Гаж хатагтай” буюу Леди Гага нэрээрээ алдаршсан Стефани Жоанн Анжелина Жерманотта 18 настайдаа тайчих клубт ажилладаг байжээ. Хөлөөсөө толгой хүртэл хар савхин өмсгөлтэй тэрээр “Black Sabbath” болон “Guns N’ Roses” хамтлагуудын дуун дээр бүжиглэдэг байв. Дуучин бүсгүй тэр үед хар тамхийг маш их хэмжээгээр хэрэглэдэг байсан хэмээн хожим өөрөө дурссан байна.
Хавьер Бардем
Халуухан испани эр Хавьер Бардем 20 настайдаа өдөр хоногоо арай чүү залгуулдаг байв. Нэг удаа тэрбээр тэмцээнд орж бага зэргийн мөнгө олчих санаатай сонирхогчдын тайчих клубт очсон байна. Ингэхдээ хүмүүжил сайтай, даруухан хүү байсан тэрбээр ээжийгээ дагуулан явжээ. Тэр үдэш сайн дурын эрэгтэй тайчигч хайж байсан шөнийн клубынхан Хавьерийг дуртайяа авсан байна. Ээж нь үүнд яаж хандсан бэ гэж үү? Ээж нь өөрөөр нь бахархсан хэмээн Хавьер ярьжээ.
Кендра Уилкинсон
Та өөрийгөө Хью Хефнер хэмээн төсөөлж, өөрт чинь Плейбой-ийн “bunny” болгоход тохирох авъяаслаг бүсгүйчүүдийг олох шаардлагатай боллоо гэж бодоё. Та хаанаас эрлээ эхлэх байсан бэ? Мэдээж худалдааны төв явахгүй нь ойлгомжтой. Шууд л тайчих клубыг зүглэсэн байж таарна. Хью Хефнер ч тэгсэн байна. Тэнд тэрээр Кендра Уилкинсон хэмээх бүсгүйг олжээ. Харин НеНегээс ялгаатай нь Кендра амьдралынхаа энэ үеэс ихэд ичдэг гэнэ. Өдгөө түүнийг тайчигч гэхээсээ илүү телевизийн хөтлөгч, ирээдүйтэй загвар өмсөгч гэдгээр нь хүмүүс танина.
Рене Зеллвегер
Олон хүн түүнийг гоо сайхны мэс засалд орж, төрхөө өөрчилсөнд сэтгэл гонсгор үлдсэн билээ. Тиймээ, энэ бол жүжигчин Рене Зеллвегер. Өдгөө Холливудын алдартай жүжигчдийн нэгд тооцогдох болсон бүсгүй залуудаа Техас мужийн Кети хотын тайчих клубт зөөгч хийдэг байжээ. Тэрээр тайчих урлагтай шууд холбоогүй ч ийм байгууллагын уур амьсгалыг мэддэг хүний хувьд “Чикаго” мюзиклд амжилттай тоглоход нь тус болсон байна.
Ив (Eve)
“Зөвхөн тэнгэр мэднэ” дуундаа Ив зочдын өмнө ширээн дээр бүжиглэж гараагаа эхэлсэн ч өөрийн гэсэн брэндийг үүсгэсэн хатагтай болж, мөнгийг хүүдийлж байгаа тухай дуулдаг. Энэ бол түүний намтар юм. Ив 18 настайдаа үнэхээр мөнгөний асуудлаа тайчих клубт бүжиглэж шийддэг байсан бөгөөд чухам энд л тэр нэрт рэпчин Mase-тай учирчээ. Mase түүнд амьдралынхаа чиг хандлагыг өөрчилж, тайчихын оронд мэргэжлийн түвшинд рэп дуулахыг санал болгосон байна.

Марк Консуэлос
Хэдий та залуухан, булчинлаг бие хаатай байсан ч стриптиз үзүүлэхээр тайзан дээр гарахын тулд багагүй тэвчээр гаргах хэрэгтэй болно. “Альфа байшин”, ”Бүгд миний хүүхдүүд” телевизийн цуврал киногоороо нэрд гарсан жүжигчин Марк Консуэлос тайчигч бүжигчний туслахаар гараагаа эхэлж байжээ. Ингээд хэсэг хугацаа өнгөрсний дараа нэг удаа түүнд итгэж, илүү хариуцлагатай ажил даалгасан нь олны өмнө нүцгэлэх байв. Энэ үүрэг даалгаврыг тэрээр амжилттай гүйцэтгэснээр дараа дараагийн үзүүлбэрт орох болсон гэдэг. Бүр мэргэжлийн түвшинд, илүү өндөр хөлстэйгээр шүү.
Эмбер Роуз
Одоо жүжигчин Эмбер Роуз дэлхийд алдартай брэндүүдийн сурталчилгааны зураг авалтанд орж, өөрийн гэсэн нарны шил гаргаж, клипэнд хүртэл тоглосоор байна. Харин тэр энэ бүхэнд хүрэхийн тулд жирийн нэгэн тайчигчаас гараагаа эхэлжээ. Тухайн үед эцэг эх нь салж, санхүүгийн хүндрэлд орсноор мэдлэг мэргэжил гэхээр зүйлгүй хэцүүхэн амьдралыг туулж байсан залуухан Эмбер мөнгөний төлөө бүжиглэдэг байсан байна.
Кортни Лав
Дуучин, жүжигчин, ая зохиогч Кортни Лавын амьдрал хэзээд дуулиантай байсаар ирсэн. Түүнийг анх ЛСД мансууруулах бодист донтох шалтгаан төрсөн эцэг нь байжээ. 9 настайдаа аутизм өвчтэй хэмээн оношлогдсон Кортни 14 настайдаа жижиг зүйл хулгайлж, колонид хүртэл явсан байна.
Удалгүй төрийн халамж ивээлээр суллагдсан Кортни бас л аутизмээр шаналагсдаас огт өөрөөр биеэ авч явах болжээ. Тэр DJ болон тайчигч хийж эхлэв. Дараа нь түүний амьдрал эмээгээсээ өв залгамжилсан, шашны коллеж, Сан-Францискогийн урлагийн сургууль, “Тамд унасан нь” киноны гол дүр, хөгжмийн карьер, алдарт Курт Кобейны эхнэр, хар тамхины хамаарлын албадан эмчилгээ гэх мэтээр хөвөрсөн юм. Өдгөө Кортни Лав эрүүл амьдралын хэв маягийг баримтлах болсон бөгөөд ижил хүйстнүүдийн эрх ашгийг хамгаалж, буддын шашин шүтэх болсон байна.
Ченнинг Татум
Жүжигчин Ченнинг Татумын стриптиз-карьер дэлхийд нэрийг нь гаргаж, өндөр орлоготой болоход нь нөлөөлсөн байна. Дээврийн засварчин, мал эмнэлгийн ажилтан, үл хөдлөх хөрөнгийн борлуулагч хийгээд ямар ч амжилтанд хүрээгүй Ченингийн эцсийн цэг нь Тамп дахь шөнийн клуб байсан гэдэг. Тэнд тэрээр Чен Кроуфорд хэмээх нууц нэрээр тайзан дээр гарч бүжиглэдэг байжээ. Гэтэл шинэ салбар нь түүнийг цаашдын амжилтанд хөтөлсөн байна.
Тайчдаг байсан тэрбээр Armani, Abercrombie & Fitch брэндүүдийн загварыг тайзан дээр гарах болж дараа нь Dolce & Gabbana, Emporio Armani зэрэг дэлхийд нэртэй брэндүүдийн сурталчилгаанд тоглох болов. Мөн Tear Sheet сэтгүүл түүнийг “Дэлхийн хамгийн дур булаам 50 эр”-ийн нэгээр шалгаруулсан байна. Загвар өмсөгч, сурталчилгааны бизнесийн хажуугаар жүжигчний карьер нь ч амжилт олсон Ченинг Татум олон гол дүрийн санал хүлээн авдаг, өндөр үнэтэй жүжигчдийн тоонд багтах болсон билээ.
Диабло Коди
Диабло Коди анх зохиолчийнхоо хувьд биш харин Оскарын шагналыг өөрт нь авч ирсэн “Жуно” кинонд бүтээсэн дүрээрээ нэрд гарсан юм. Тэрээр “Ранчо муужгай” хэмээх нэртэй блог хөтөлдөг байсан бөгөөд дараа нь “Candy Girl — A Year in The Life of an Unlikely Stripper” нэртэй өөрийн тайчигч байх үеийн дурсамжуудаа нийтлэх болжээ. Коди өөрөө тайчигч байсныгаа яг л сэтгэл хөдөлгөсөн адал явдал мэт дурсдаг байна.
Майк Соррентино
Майк Соррентиног Америкийн телевизийн салбарынхан андахгүй билээ. Тэрээр маш олон төсөлд оролцдог бөгөөд үүнийхээ ачаар Ким Кардашьянаас дутахааргүй мөнгө олдог байна. Тайчигчийн карьер нь түүнд маш их сэтгэл ханамжийг өгдөг төдийгүй одоо ч олны өмнө дан дотоожтойгоо гарч, үнэтэй сүрчиг сурталчлах боломжийг алдалгүй шүүрч авдаг ажээ. Түүнийг наран шарлагын газар гаргасан үймээнийх нь төлөө баривчилж, хар тамхины хамаарлаас гаргах эмчилгээ хийж, өнгөрсөн жил л гэхэд 8.9 сая долларын татвараас зайлсхийсэн хэрэгт буруутгагдсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих