4 Тэрбумыг залилагч А.Ганбат гэгчийг шалгах байгууллага Монголд байна уу

14659596725760c4f831348Манайд  хуулийн байгууллага ямар зарчимаар ажиллаад байна аа. Эргэлзэхэд хүрлээ. Бусдын хөрөнгийг залилан мэхлэх замаар өөрийн болгосон этгээдийг манай прокурорууд өмгөөлөн хамгаалж, хэргийг нь хэрэгсэхгүй болгон хохирогчдыг иргэний журмаар асуудлаа шийд хэмээн буцаадаг тохиолдлыг нэг биш хохирогч ярьдаг. Амнаас ам дамжсан энэхүү яриа оргүй зүйл биш гэдгийг нотлох нэгэн баримтыг доор өгүүлье.

Амгаасэдийн Ганбат гэх 1966 онд төрсөн энэ этгээд бусдыг залилан мэхэлсэн хэргээр удаа Цагдаагийн байгууллагад  Эрэн сурвалжлагдаж бусдад учруулсан хохирлын хэмжээ 4 тэрбум гарсан ч нэг ч удаа шүүхийн шатанд очиж байгаагүй төдийгүй саатуулагдан шалгагдаж ч байгааггүй “Ад”-тай нэгэн.

Хэдийгээр хохирогчдын гомдлын дагуу эрүүгийн хэрэг үүсгэдэг ч прокурорын шатанд  хэрэг хэрэгсэхгүй болж хаагддаг байна. Хамгийн сүүлд хохирогч М-ын гомдлоор Баянгол дүүргийн Цагдаагийн хэлстээс  түүний  үйлдсэн залилангийг хэргийг шалгаж тогтоогоод  сэжигтэнд  ЭХТА-ын 148.4-т заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн   прокурорын байгууллагад яллах дүгнэлт үйлдүүлэхээр Дүүргийн прокурорын газар шилжүүлсэн байдаг. Гэвч Баянгол дүүргийн прокурор н.Одончимэг  сэжигтэнд хэрэг үүсгэхээс татгалзан хэргийг хаасан байна. Тэрбээр хохирогчийг Иргэний журмаар гомдлоо нэхэмжил хэмээн зөвлөжээ.

ОЛОН ТЭРБУМЫН ХОХИРОЛТОЙ ЗАЛИЛАНГИЙН ХЭРЭГ ИНГЭЖ ЭХЭЛЖЭЭ

Залилагч А.Ганбат хохирогч М-ын талийгаач нөхөртэй 2013 онд танилцсан гэх бөгөөд тэр цагаас тэдний  итгэлийг олж, хууран мэхлэх замаар удаа дараа залилан нийт 4 тэрбум төгрөгийн хохирол учруулсан ч өнөөдөр ямар ч ял шийтгэлгүй, агаар амьсгалан бидэндтэй мөр зэрэгцэн, алхаж яваа нэгэн.  Сүүлдээ хохирочийг хэл амаар доромжилж  “Хууль шүүх миний талд. Надад танил тал зөндөө байгаа. Харин чамд хэн байгаа юм” хэмээн хохирогчид буу тулган, хутга эргүүлж, анч ноходоороо хоёр ч удаа уруулсныг харсан  гэрчүүд  байдаг.  Хүйтэн мэс хэрэглэн бусдыг дарамталж, удаа дараа хохирогчийг араатнаар уруулсан энэ үйлдэл нь л өөрөө ялтай гэдгийг хууль цааз жаахан гадарладаг хэн бүхэнд илхэн. Гэвч түүнийг шалгадаг, ялалдаг, шүүдэг хуулийн байгууллага гэж Монголд алга гээд бодохоор даанч харамсмаар.
Тэрбээр өөрийгөө уул уурхайн бизнес  эрхэлдэг,  эхнэр нь тодорхой шалтгааны улмаас интерполоор эрэн сурвалжлагдаж буй  учраас банканд байгаа 4 сая ам доллар, орон байрыг нь  битүүмжилсэн хэмээн худал жүжиг зохион ярьж хохирогчдын итгэлийг олдог  нэгэн байсан нь сүүлд ил болсон аж.

Уянгын халилтай түүний өрөвдөм  яриа, төрхөнд итгэсэн хохирогчид хүнд хэцүү үед нь түүнд туслахаар ярилцаж  2 өрөө байрандаа түрээсээр суулган, 3 сарын хугацаатай мөнгө зээлээч  гэхэд 35 сая төгрөгийг нь  зээлүүлсэн байна. Гэвч тэр түрээсийн мөнгө өгөх нь бүү хэл усанд хаясан чулуу шиг  алга болжээ.  Энэ үед хохирогч М-ын нөхөр өвчний учир өөд болж, 49 хоног нь болж байхад А.Ганбат гэнэт орж ирээд эмгэнэл илэрхийлсэн байна.  Ингээд мөн л  итгэлийг нь олж,  “Миний бизнес хүнд байна, лицензтэй талбайн газрын төлбөрийн мөнгөнүүд  нэхэгдээд байна, уурхайдаа хөрөнгө оруулалт аван, битүүмжлэлээс данснуудаа чөлөөлүүлсэн үедээ эргүүлж өгнө” хэмээн увуулж цувуулсаар 110-аад сая төгрөг зээлжээ.

Хань ижлээ алдан үймэрч яваа хохирогчийн сэтгэлзүйд нөлөөлөн өөрийгөө үнэнч дотны найз хэмээн ойлгуулан  “Талийгаач нөхрийн чинь хувийн компанид оруулсан хувь хэмжээ өмчлөгчийг тогтоолгох  ажилд чинь туслах сайн хуульчдын баг надад байна. Хуулийн байгууллага асуудлыг шалгахдаа зөвхөн чиний өмч хөрөнгийг хууль бусаар авсан хүмүүсийн данс, хөрөнгүүдийг битүүмжлэхээс гадна чиний өмч хөрөнгөнд шалгалт хийдэг. Банкны харилцах данснуудыг чинь битүүмжлэх магадлалтай, мөн гэртээ их хэмжээний мөнгө байлгаж болохгүй, эрсдэлтэй байдаг . Тэгэхээр чи мөнгөө гадуур хадгалах хэрэгтэй”  гэхэд нь хохирогч М итгэн 200 сая төгрөгөө бэлнээр тоолон өгчээ. Энэхүү мөнгийг А.Ганбат төрсөн эгч А.Сайнжаргалындаа хадгалуулна  гэж хэлж байжээ. Гэвч үнэндээ эгчийндээ аваачсан мөнгөө увуулж цувуулж авсаар байгаад үрэн таран хийсэн байв. Мөн “Би олон жил уул уурхайн бизнес хийсэн салбараа 10 хуруу шигээ сайн мэднэ. УИХ-аас Урт нэртэй хуулийг хүчингүй болгосон нь Монголд орж ирэх гадныханы  хөрөнгө оруулалт  нэмэгдэх хандлагатай болчихлоо, би даанч хөрөнгө мөнгөний асуудалтай байна. Чи хөрөнгөө оруулан уурхайн лицензтэй болчихвол би хуримтлуулсан туршлагаараа удирдан ажиллуулж болно” хэмээн 2015 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр 350 сая төгрөгийг Ховд аймгийн алтны ордны А лиценз  авч өгнө  хэмээн авсан байна.  Түүний заль мэх үүгээр дууссангүй ээ.

2015 оны  дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Булган аймгийн Дашинчилэн суман дахь “А” лицензтэй “Бэрхийн Нурамт” ХХК-ийн “Бүдүүн Ухаа” –гийн уурхайг хохирогч М-д худалдан авч өгнө хэмээн тус компанийн захирлаар ажиллаж байсан Эрдэнэдалайтай тохиролцон 500 сая төгрөгийг авсан байна. Гэвч залилагч этгээд  хохирогчид мэдэгдэлгүй  уурхайн лиценз болон гэрчилгээ, компанийн эрхийг өөрийн нэр дээр бүрэн шилжүүлэн авсан байжээ.  Энэ мэтчилэн түүний залилангийн хэрэг дуусаагүй үргэлжилсээр хохирогч ч ерөнхийд нь гадарлан хөрөнгө оруулалтаа татахаар шийдсэн байна.  Энэ үеэс л залилагчийн найзын сайхан найланхай зан үгүй болж, элдвээр доромжлон  дарамталж  буу хүртэл тулган сүрдүүлжээ.

Бусдад итгэмтгий цайлган зангаасаа болж өөрийн хамаг хөрөнгөө залилагч, луйварчинд өгсөн гэдгээ мэдэх үедээ А.Ганбатыг биедээ байнга гар буу авч явдаг, бусдыг рекетлэн сүрдүүлэхдээ гаршсан нэгэн гэдгийг мөн мэджээ. Гэвч тэр дээрээ хууль цаазтай Монгол Улсын иргэн гэдэгтээ итгэх итгэл нь мохоогүй байгаа.  Харамсалтай нь түүнийг хамгаалах хууль,  сэжигтнийг цагдан хориж шалгах байгууллага байна уу. Байгаа бол алив хохирогчоо хамгаалаач, сэжигтнээ хориоч, шалгаач……….

Эцэст нь хэлэхэд  ер нь ганц залилангийн ч биш бүх төрлийн хэргүүд бага хэмжээний хохиролтой бол сэжигтэн, яллагдагчид хууль үйлчилдэг хохирлын хэмжээ нэмэгдэх тусам  тэд ял завших магадлалтай байдаг.  Магадгүй хохирогчоос  залилсан хөрөнгө  нь гэмт этгээдүүдийг  “Хүч”-тэй болгож  хуулийнханыг худалдан авах хэрэгсэл нь болдог юм биш биз гэсэн хардлагыг хохирогчдод төрүүлж байна.

Ийн хардах болсон шалтгаан энхүү нийтлэлийг уншигч хэн бүхэнд илхэн байгаа байх. Яагаад бусдад олон тэрбумын хохирол учруулсан гэмт этгээдийг хуулийнхан цагдан хориж,  шалгахгүй байна. Тэр яагаад “Миний ард хууль хяналтынхан байгаа” гэж ядарсан хохирогчид даналзан томорч чаддаг юм бол.  Түүнд хулхидуулж, залилуулсан хохирогчид гарын арван хуруунаас давсан бөгөөд тэд аргаа барахдаа хамтарч тэмцэхээр болсон гэнэ.

Үргэлжлэл бий…

 

ULS.MN

 


URL:

Сэтгэгдэл бичих