Л.Эрдэнэчимэг гишүүн булхайгаа дэлгэлээ ОДОО…

1463961574574247e67c73aӨчигдөр УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн бичлэг цахим ертөнцийг доргиолоо. Ямартаа ч илчилсэн, илчлүүлсэн, бичсэн, бичүүлсэн гээд л хэн нэгнээ дээш доош нь татсан улстөрийн сонгуулийн шоу үргэлжилсээр байна.

Тэгвэл Г.Уянга гишүүн өөрийн гар утсаа алдсан гэж мэдэгдээд байгаа. Харин Л.Эрдэнэчимэг гишүүн маань “ямар ч бичлэг, мэдэхгүй, үзээгүй хараагүй гээд байгаа. Мөн Х.Бат-Ялалт өөрөөс нь сонгуулийн ажилдаа хэрэглэх гээд мөнгө зээлье гэсэн учраас 50 сая төгрөг зээлдүүлсэн, гэтэл эргээд өөрийг нь реалити шоу шиг юманд оруулчихлаа. Нэр дэвшиж байгаа эмэгтэй гишүүдийг зориудаар ингэж байна” гэж үзэж өөрийгөө хамгаалсаар…

Харин Х.Бат-Ялалт хэлэхдээ “Гүтгэхгүй илчилж, доромжлохгүй шүүмжил. Энэ бол миний баримталдаг зарчим. Ард түмнээ хуурч ашиг хонжоо хайдаг төрийн түшээдийн үнэн нүүр царайг та бүхэнд илчилж өглөө. Хамгийн гол асуудал ердөө энэ. Архи тамхины дайсан Эрдэнэчимэг, ардын баатар Уянга нарын үнэн төрх энэ. Нэг нь бичээд нөгөөх нь чалчаад л…. Нөгөө төрийн ордны харуул хамгаалалт хаана байдаг юм бэ? Бүгдээрээ согтуу!!! Архи үнэртүүлэх нь байтугай чөлөөт хувцастай хэмээн нэвтэрч чаддаггүй төрийн ордон минь юу болж хувирсан юм бэ?

Эмэгтэйчүүдийн үйлдсэн зөрчлийг илчилж болдоггүй гэдгийг мэдсэнгүй. Миний, бид бүгдийн амь амьдрал, хувь заяаг атгаж буй эрхэм төрийн түшээдийн эрээ цээргүй үйлдлийг хараад тэвчиж сууж чадсангүй. Миний бие та бүхэнд улс төрчдийн увиагүй үйлдлийг баталгаатай баримт нотолгоотойгоор дэлгэлээ. Намайг юу гэж хэлэх, доромжлох чинь надад огт сонин биш. Өөрийн амьдралын 10 жилийг зарцуулан та бүхэнд шударга нийгмийг авч ирэх гэж хайртай бүхнээ золиослон тэмцсэн миний тэмцэл мохохгүй ээ. Өнөөдрийн болсон үйл явдлыг эрүүл ухаанаар тунгаах олон хүн байгаад талархаж байна. Та бүхэн дараах 2 зүйлд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Үүнд:1. Төрийн түшээд төрийн ордондоо ингэж л биеэ авч явж, өөрсдийнхөө баталсан хууль дүрмээ уландаа гишгэж Монгол төрийг бузарлаж суудаг юм байна.!!!!2. Өөрсдийн хар үйлээ нуун далдлахын тулд юугаа ч хайрлахгүй өгдөг юм байна.!!!! Энэ тухай бид бүхэн ярилцдаг атлаа баримт нотолгоотой нэг ч факт дэлгэж байгаагүй. Харин энэ удаа бид дэлгэлээ….. Эх орон чинь бутарч, ард түмэн чинь ядарч байхад юун жудаг. Тэр жудгаа улс төрчид, эрх баригчдаасаа асуух хэрэгтэй. Бүхнийг цаг хугацаа дүгнэдэг. Тиймээс цаг хугацаанд даатгаад дүгнэлтийг үлдээе.” хэмээсэн байна.

Ийнхүү сонгуулийн сурталчилгаа эхэлсэнтэй холбоотойгоор нэр дэвшигчид нэгнийгээ замаасаа зайлуулах гэсэн хари PR-ыг идэвхитэй хийж байна гэж харах хүмүүс их байна.

Гэхдээ ямар ч байсан төрийнхөө хуулийг төрийн ордон дотроо хүндлэхгүй байж ард түмнээс хэрэгжүүлэхийг шаардаад, санаачилсан миний авторын хууль хэмээн нүүр улайхгүй суугаа Л.Эрдэнэчимэг гишүүн одоо нэрээ татвал арай ухаалаг харагдах болов уу?

 

 

Эх сурвалж: www.bolod.mn

ЧОЙ

 


URL:

Нэр: Зочин Огноо: 15 June 2016

Хүн бүрт л уйлах, хашгирах, найзуудтайгаа дэггүйтэх хэрэгцээ байдаг. Дандаа л гэгээрсэн хүн шиг амьдрана гэж юу байхавдээ. Түүнийг нь хар PR болгон ашигладаг өрсөлдөгч тойргийн эрчүүд л жинхэнэ арчаагүй юм. Рейтинг багатай явж байгаа ганц, хоёр эрчүүдээ ил гаргасан байгаа болохоос цаана нь тойргийн өрсөлдөгч бүх эрчүүд байгаа гэдэг нь хэнд ч ойлгомжтой байна. Монголчууд нэгийг бодож, хоёрыг тунгаадаг ухаантай болохоор жудаггүй эрчүүдийг сонгох уу, шударгаар хийсэн ажлаараа өрсөлдөж байгаа эмэгтэйчүүдээ сонгох уу гэдгээ хэнээр ч хэлүүлэхгүй мэднэ гэж бүрэн итгэж байна.

Нэр: зочин Огноо: 15 June 2016

өөрийн санаачилсан хуулиа өөрөө зөрчихөөр ямар ёс суртахуунтай хүн байнаа төрийн ордон байтугай олон нийтийн газар тамхи татах хориотой гэж өөрөө л санаачлаа биздээ албан өрөөндөө архидан согтуурах хориотой бус уу хэрэв архидан согтуурсан бол ажлаас халдаг бус уу

Нэр: Цой Огноо: 17 June 2016

Хуцна биз. Бид тред ажиллаал ард тумэндээ хэрэгтэй зуйл хийгээд, хууль батлалцаад хэрэгжуулэлтэнд хяналт тавиарай гэж сонгодог болохоос терийн ордныг архидан согтуурдаг самуурдаг газар болго гэж сонгоогуй. Архи тамхины хуулийг боловсруулаад овоо ш дээ гэтэл гаргасан хуулиа еерее уландаа гишгэж байгаа нь яавч ес зуйгуй жудаггуй асуулт тул татгалзах нь эрдэнэчимэгт егерь нь хэрэгтэй. Янхан шиг хулгайчид улс терчид байж таарахгуй. Терийн ордон оо бар бардакны газар болгооч. АН-ын талийгаач Зориг нь хуртэл терийн ордоны цонхоор шээж л байсан новшнууд. АН-ынхаан терийн сулд хундээ шуу та нарт новшнуудаа

Сэтгэгдэл бичих