Choibalsan.mn сайтын уншигчдын анхааралд…

1465988439_13346376_569842963193000_5536813571753879702_oДорнод аймгийн номер нэг Choibalsan.mn сайт нь аймагтаа төдийгүй Монголын хэвлэл мэдээллийн салбарт өөрийн гэсэн орон зай, олон мянган уншигчидтай сайт билээ.

Choibalsan.mn сайтыг эх сурвалжтай мэдээлэл линклэсний төлөө сонгуулийн тухай хуультай холбогдуулан эрх бүхий газруудаас сайтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түр хугацаагаар хаагаад байна.

Манай сайт нь Дорнод аймаг болон улс орон даяар болж буй мэдээ мэдээллийг уншигчиддаа цаг алдалгүй, түргэн шуурхай хүргэж ирсэн.
Бид хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө хязгаарлуулж, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлөө түтгэлзүүлээд байгаа хэдий ч хэрэглэгч, уншигчдаа хүндлэх үүднээс Choibalsan.net хаягаар дамжуулан мэдээ мэдээллээ хүргэж байна.

Иймд Choibalsan.mn сайтын эрхэм уншигчид та бүхэн Choibalsan.net хаягаар нэвтэрч орж мэдээ мэдээллээ унших боломжтой юм. Манай сайт удахгүй үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх болно.

 

Хүндэтгэсэн Сhoibalsan.mn сайтын редакци


URL:

Сэтгэгдэл бичих