Сонгогчидтой уулзах үеэр нэг иргэн нас баржээ

13417677_1642064479380324_308726909685448055_n-УУЛЗАЛТЫГ ЗОГСООЖ, ТҮРГЭН ТУСЛАМЖ БОЛОН ЦАГДААГИЙНХНЫГ ДУУДСАН БАЙНА-

Өнгөрсөн бямба гаригт орон даяар нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа эхэлсэн билээ. Өөрөөр хэлбэл, 2016 оны УИХ-ын 76 суудлын төлөө 12 нам, 3 эвслийн 429 нэр дэвшигч, 69 бие даагч, нийт 498 хүн өрсөлдөхөөр өнөөдөр сонгуулийнхаа сурталчилгаагаа эхлүүлсэн юм.

Өнгөрсөн амралтын өдөр буюу 2016 оны зургадугаар сарын 12-ны орой нэр дэвшигчийн иргэд, сонгогчидтой уулзах уулзалтын үеэр 60 орчим настай нэгэн эмэгтэй амьсгал хураасан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, УИХ-ын сонгуулийн 74-р тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт МАН-аас нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын иргэд, сонгогчидтойгоо уулзах уулзалтын үеэр энэ хэрэг болсон байна. Тус дүүрэг дэх 24-р хорооны “Өлзийт хайрхан” дэлгүүрийн гадна талбайд хийж байсан уулзалтад дэмжиж үг хэлэх гэж байсан 60 орчим насны эмэгтэй ухаан алдан газар дээрээ нас баржээ. Уг хэрэг болсон даруйд УИХ-ын гишүүний иргэдтэй уулзах уулзалтыг зогсоож, эмнэлгийн түргэн тусламж болон цагдаагийнхныг дуудсан байна. Хэргийн газарт холбогдох албадынхан үзлэг шинжилгээ хийсий зэрэгцээ ойр хавийн үйлчилгээний газрыг түр битүүмжилжээ.

Хорооны иргэний мэдээллэснээр, талийгаач эмэгтэй МАХН-ын гишүүн байсан хэмээн нэ дэвшигчийг урвагчаар нь дуудаж, бухимдахдаа хэлэх үгээ гүйцээж амжилгүй ухаан алдсан байна. Түүний бие гэнэт муудаж, эмнэлгийн яаралтай тусламж ирэх үед нас барсан гэсэн мэдээллийг зарим эх сурвалж өгөв. Нэр дэвшигч Д.Тэрбишдагва талийгаачийн ар гэрт очиж эмгэнэл илэрхийлжээ.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Эх сурвалж: https://www.facebook.com/1569268373326602/photos/a.1571141489805957.1073741827.1569268373326602/1642064479380324/?type=3&theater&__mref=message_bubble

 


URL:

Сэтгэгдэл бичих