Хэрвээ маргааш дайн болвол: Орос дэлхийд ноёлно гэжээ

29394495765fc634dd4211Дэлхийн гуравдугаар дайн болвол, үүний дараа Орос улс дэлхийд ноёрхоно гэж америкийн судлаачид үзэж байна.

Кайл Мизоками ийм дүгнэлт хийжээ. Шинжээч америкийн “The Week” сэтгүүлд нийтлүүлсэн өгүүлэлдээ санаандгүй цохилт өгөх боломж олгож буй Оросын газар зүйн давуу байдлаас болоод оросын армитай дайтсан тохиодолд америкийн зэвсэгт хүчин ялах аргагүй гэдгийг цохон тэмдэглэсэн байна. Бас зэвсгийн нөөц нь онолын хувьд гарч болох дайны хоёр дахь давуу тал бөгөөд тодруулбал, Орос улс Балтийн 11 батальоны эсрэг зогсох бүс нутгуудын 46 батальонтой ажээ.

Хэрвээ дайн гарах бодит аюул тулгарвал, НАТО Балти орчмын нутагт найман батальон явуулж, эвслийн зүүн хилд танкийн болон механикжуулсан дөрвөн батальон байрлуулж чадна гэдгийг тэр тэмдэглэсэн байна. Балти орчмын нутаг болон Орос улсын нөөц тооны хувьд ийм харьцаатай буюу ойролцоогоор дөрөв нэгийн харьцаатай байхад, зэвсэгт мөргөлдөөн хэдхэн өдрийн дараа дуусах гэнэ.

АНУ-ын батлан хамгаалахын сайдын Орос, Украин, Евразийн хэрэг эрхэлсэн туслахын орлогч Майкл Карпентерын конгресст хэлсэн үг Мизокамийг ийм дүн шинжилгээ хийхэд хүргэжээ. Орос улс НАТО-г нүд ирмэхийн зуур шахуу ялж, улмаар хэдхэн хоногт Балти орчмын орнуудыг эзлэн авч мэднэ гэж тэр хэлсэн байна.

С.Инда


URL:

Сэтгэгдэл бичих