Бразилын аялал жуулчлалын сайд огцорлоо

fbra1806133-1000Бразилын аялал жуулчлалын сайд Энрике Эдуардо Алвес үүрэгт ажлаасаа огцорлоо. Петробрас компанийн авлига хээл хахуулийн хэрэгт Бразилын түр ерөнхийлөгч Мишель Темер болон түүний ойрын хамтран зүтгэгчид нэр холбогдоод байна. Тус компанийн гүйцэтгэх захирал асны мэдүүлэгт үндэслэн Бразилын дээгүүр албаны 20 гаруй албан тушаалтан, тэдгээрийн дотор тус улсын аялал жуулчлалын сайд Энрике Алвесийг Петробрасын салбар Транспетро компаниас авлига авсан хэргээр мөрдөн шалгаж эхлээд байсан юм. Энрике Алвес үүрэгт ажлаасаа огцорсон тухай мэдээллийг Бразилын ерөнхийлөгчийн тамгын газар баталгаажуулсан байна.

Гэхдээ Алвес ямар шалтгаанаар огцорсныг тус газраас тодруулсангүй. Сүүлийн сар хүрэхгүй хугацаанд Мишель Темерийн засгийн газрын 3 дахь гишүүн ийнхүү огцорч байна. Мишель Темер авлига хээл хахуульд өөрийг нь холбосон мэдүүлгийг худал гүтгэлэг гэж мэдэгдээд байгаа юм. Гэвч энэ хэрэгт нэр холбогдсон сайд өөрийн хүсэлтээр огцорсон нь Темерийн мэдэгдэлд эргэлзээ төрүүлж эхэллээ.

Бразилын ерөнхийлөгч Дильма Руссеффийг түр огцруулсан ч тус улсын улс төрийн салбар эргэн тогтворжих төлөвгүй байна. Үүнээс үүдэн 50 хүрэхгүй хоногийн дараа Рио де Жанейро хотод эхлэх 2016 оны зуны олимп, паралимпийн наадмын бэлтгэл ажилд хүндрэл учрах вий гэсэн болгоомжлол олон улсад газар авч байгаа юм.

MNB.MN


URL:

Сэтгэгдэл бичих