Арго багш Даахий бурханаа зарж буй нь \video\

Ээ дээ энэ Монголчуудын амьдрал уу харсан болгоноо тахиж сонссон болгоноо шүтэх нь ээ…

2-р видео:
Арго:
За тэгээд очоод сайхан сүүтэй, будаатай цайгаа чанаад, сайхан хоол ундаа хийж идээд, Бурхандаа сайхан тахилга өргөөд, тэгээд сайхан, гэр орондоо сайхан хүлээж аваарай, за юу?
Бишрэгчид: Заа.
Арго: Манай энэ Даахий бол одоо тийм амар жанлав нь арилахгүй. Бурхан чинь одоо бүтээгээд нэг ганц хоёр жил болоод ерөнхийдөө жанлав нь арилчихдаг байхгүй юу. Хүч нь муудчихдаг юм.
Нэг бишрэгч: Эмээдээ хоёрыг өгчих.
Арго: Жанрайсиг бол 1996 онд бүтээсэн, 2002 он хүртэл л барьсан. Манайх бол тахил нь ар талдаа байнга байж байдаг, хүчтэй. Одоо энийг …………….. болно, Дөрвөн Ойрдын нутагт.
Дээшээгээ сүлдэнд найдах хэрэггүй, амь амиа бодоцгоо.
Бишрэгч: Тэр ч үнэн шүү.
Арго: Хүнд битгий найд, өөр өөрийгөө л аргал.
Бишрэгч. Энэ Даахий бурханаа аваагүй ч гэсэн Даахий бурхандаа залбираад байж байж болно биз дээ?
Арго: Болно ш дээ., болно. Яваандаа тэгээд гайгүй болохоороо авахгүй юу.

3-р видео:

Бишрэгч: Энийгээ тэгээд яаж авах вэ, би?
Арго: Яаж авахыг би одоо сайн мэдэхгүй болчихоод байна. Яахав, худалдаад л авчихгүй юу даа.
Бишрэгч: Ямар үнэтэй байдаг юм?
Арго: Энэ чинь 33 500.
Бишрэгч: Дэлгүүрт байгаа юу?
Арго: Дэлгүүрт байхгүй.
Өөр нэг бишрэгч: Бор шувуу нь хамт ирэх үү? Бор шувуугаа дангаар нь авч болох уу?
Арго: Дангаараа 15500 гээд авчихаж байгаа юм. ..

1-р видеон дээрээс та бүхэн хир их хүн бурхан авч байгааг харж болно.
Спортын заал дүүрэн хүн ийнхүү дугаарлан зогсож, Даахий хэмээх бурхан худалдан авч, хувь заяагаа, амьдралаа, ирээдүйгээ даатгаж байгаа тохиолдолд сонгуулийг мажоритар, эсвэл пропорциональ тогтолцооны алинаар явуулах тухай ард түмний санал асуулга гэж явуулах хэрэгцээ шаардлага ер нь байна уу? Эргээд л сонгууль маань энэ л зааланд болно, энэ л хүмүүс ирээд саналаа өгнө, эсвэл энэ л зааланд хүмүүст бэлэн мөнгө тараана, тэгээд л тараасан хүн нь гараад ирнэ, гарч ирээд ард түмэн намайг сонгосон юм аа гээд идэж угаад эхэлнэ, ээ дээ ер нь найдавр байна уу, Монголд минь.

Даяар Монгол онлайн.




URL:

Нэр: Jeromy Glatter Огноо: 10 November 2019

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.