Өнөөдрийн зурхай /2016,06,23/

8d5dc90307d5ec72big_(2)Өнөөдөр аргын тооллын 2016 оны зургаадугаар сарын 23. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны дунд хөх морь сарын Билгийн тооллын 18.  Бархасвадь гараг. Яруу эгшигт одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, улаан хулгана өдөр.Өдрийн барилдлага: Үл тохирох. Шүтэн барилдлага: Нэр өнгө. Өдрийн наран 4 цаг 53 минутад мандан, 20 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар зүүн зүгт одогсод мөрөө гаргавал зохистойхэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малын гарлагатай…

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)

Шинэ төсөл төлөвлөгөөнд бүх сэтгэл санаагаа зориулах болно. Гэвч ажил нэг бол үсрэлттэй, нэг бол алхам тутамдаа саад бэрхшээлээс болж зогсонги байдалтай байна. Байнгын давших хөдөлгөөнд найдах хэрэггүй. Ажил хэвийн горимоор явахад цаг хугацаа шаардлагатай. Сүүлийн үед танилцсан шинэ танилуудтайгаа анхааралтай, болгоомжтой харьцах хэрэгтэй. Тэдний хэн нэг нь таны итгэмтгий, цайлган занг шунахайн сэдлээр ашиглаж магадгүй гэж гараг эрхэсийн байрлал зөгнөж байна.


ҮХЭР (4/20-5/20)

Шинээр ажил санал болгох, эсвэл хийж байсан ажлаас дээгүүр хийх албан тушаал санал болгож магадгүй байна. Харин үүнийг шууд шүүрэн авах нь эрсдэл дагуулж мэдэх тул гэр бүл, найз нөхөдтэйгөө сайн зөвлөөрэй. Гэр орноо шинэчлэн өөрчлөх санаа төрнө. Өөрийн хүч чадал, боломжоо дүгнэх хэрэггүй, азад бүү найдаарай. Бүтэшгүй саналыг хүлээж авах хэрэггүй. Хэт их ачаалалтай ажиллах нь таны эрүүл мэндэд муугаар нөлөөлнө.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Хувийн амьдрал ба найз нөхөдтэйгөө харьцах харьцаанд хүндрэл дагуулсан хямралтай өдөр. Хувийн байр сууриа бэхжүүлэх арга хай. Санаачлагатай, шургуу бай. Муу хүмүүсийн өс хонзонтой холбоотой гэнэтийн саад тотгор тавьсан зорилгодоо хүрэхэд гай болно. Од эрхэс эрс шийдвэр гаргахыг хориглож байна. Таны хийсэн алив нэгэн үйлдэл таны эсрэг эргэнэ.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Бусдын эрхшээлд орох аюул тулгарч болзошгүй. Олонх хүмүүс эмзэг, сэжигч, битүүлэг зан чанартай байна. Өнөөдөр чухал бичиг баримтад гарын үсэг зурах, чухал арга хэмжээ зохиоход таагүй. Бүх зүйл муугаар эргэж мэднэ. Хүчээ хуримтлуул, танд өөрийн амьдралын хүнд үеийг даван туулахад хэрэг болно. Сайн танихгүй хүмүүсийн дунд байхдаа анхааралтай бай, гэхдээ хайртай хүндээ бүрэн итгэ.


АРСЛАН (7/23-8/22)   

Энэ өдөр хайр дурлалын, гэр бүлийн, түншийн харьцаанд таагүй. Өөрийгөө илэрхийлэхэд тохиромжгүй. Хүүхэдтэй холбоотой асуудал үүсч магадгүй. Үдээс хойш хүүхэддээ анхаарал тавь. Тэдэнд спортын аюултай төрлүүдээр хичээллэх боломж бүү олго. Хэрэв та хүнд асуудлуудаасаа холдож чадах аваас мартагдашгүй орой хүлээж байна. Таны сэтгэл хөдлөл амьдралын эрч хүч тань ойр дотнынхныг гайхшруулж барахгүй. Үдээс хойш тайван амрахад тохиромжтой. Энэ өдөр мөнгөө сайн үйлст зарцуулах хэрэгтэй шүү.


ОХИН (8/23-9/22)

Өөрчлөлтийн өдөр. Амьдралдаа ямар нэг зүйлийг өөрчлөхийг хүснэ. Таны энэ хувирамтгай, өөрчлөгдөмтгий байдал таны биеэ авч явах тогтсон хэв маяг тохиолдлын танилуудаас татгалзахад хүргэнэ. Ирээдүйтэй холбоотой чухал үйл явдлууд бүү хий. Эхлээд өөрийнхөө асуудлыг шийд. Гол зорилго чиглэлээ тодорхойл. Шүүх болон дээд байгууллагад хандахад таагүй.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Курс эмчилгээ эхлэх, мэс засал хийлгэх, ховс, наркоз хийлгэхэд таатай. Мэс засал гоо сайханы хагалгаа хийхэд тохиромжтой. Та хань, найз нөхдийн сонголтыг хялбархан хийх чадвартай байна. Өөрийн үйлдлийг зөв гэдгийг өөрөөсөө хайх хэрэггүй. Бүх талаас нь анхааралтай ажигла. Энэ өдөр хортой зүйлсийг цээрлэхийг хичээ. Та өөрийгөө тордох хэрэгтэй. Хайрттайгаа хамт явахаар шийдсэн бол өөрийн гэсэн орон зай бий болгоно гэдэгтээ итгэлтэй байгаарай.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Өөрийн зорилго, үндсэн чиглэлээ сонгох өдөр. Мөнгөний хойноос хөөцөлдөх нь таны амьдралын үндсэн зорилго биш. Өнөөдөр та алдар нэр, эд баялгийн аль нэгийг сонгох сонголт хийнэ. Та алдар нэрийг сонгох болно. Дотны хүмүүсийнхээ сонирхол хүсэл мөрөөдөлд анхаарал тавь. Тэдэнд өөрийн өгөөмөр өрөвч зангаа харуул.


НУМ (11/22-12/21)

Уучлах, бэлэг бэлэглэх хүсэлт биелүүлэхэд таатай өдөр. Түрэмгий зангаас татгалз. Түрэмгий, эрсдэлтэй ажиллагаанд бүү оролц. Шинэ санаа, материаллаг баялгийг дээшлүүлэхэд чиглэсэн үйлдлүүд нь даацтай үр дагаврыг авчрана. Идэвхтэй биеийн хүчний ажил, хамт олноор зохиогдох үйл ажиллагаанд сайн өдөр. Та идэвхтэй байгаарай. Гэр бүлийн харилцаанд хүндрэл гарч, хамтрагчтайгаа санал нэгдэхгүй байх болно. Зүүд зөнтэй байна. Хэрвээ ногоон талбай зүүдэлбэл их хэмжээний мөнгө орж ирэхийн дохио юм.


МАТАР (12/22-1/19)

Эрүүл мэндэд туйлын эмзэг байх ба энэ нь олон таагүй явдлуудын шалтгаан болно. Халдвар авах, үрэвсэл сэдрэх магадлалтай. Өвчнөөс урьдчилан сэргийлэх өвсний ханд уувал танд хэрэгтэй. Өнөөдөр их өлсөх зохимжгүй. Мөн хоолоо байнга сойх нь танд тааламжгүй.


ХУМХ (1/20-2/18)

Наймаачид ашиг их олно, дэлгүүр хэссэн хүн гэр бүлдээ сайхан зүйлс худалдан авна. Амьдралын эрч хүч дээшилж эхэлнэ. Өөрийн хүчинд итгэлтэй байдал ба санаа нэгтнүүдийгээ өөрийгөө дагуулах чадвар таныг нөхцөл байдлын эзэн болгоно. Хүсэл болсон мөрөөдөлдөө хүрэх өөрийн бүх бололцоог ашиглах боломж гарна гэж одод баталж байна. Ахуйн болон цахим хэрэгсэл худалдан авахад тохиромжтой. Эцэг эх, ахмад хамаатнуудтайгаа харьцаагаа сайжруулах боломжийг бүү алд.


ЗАГАС (2/19-3/20)

Биеэ барих өдөр. Ажил дээр таагүй явдал үүсч, хамт олны уур амьсгалыг эвдэж магадгүй. Ямар нэг нууцыг нээхэд таны хүч чадал хүрэхгүй. Гэртээ муу уур амьсгал бүү авч оч. Сэтгэл санаагаа болсон таагүй харилцааны нөлөөнөөс чөлөөлж уртаар амьсгаа ав. Тун удахгүй таны зөв байсныг тэд мэднэ. Хямралтай үед материаллаг зүйлд бүү шуна. Танд орлого зарлагаа хянахад хүнд байгаа ч үүнийг хийх зайлшгүй шаардлагатай гэдгийг та ойлгож байгаа. Гэнэтийн тусламж гарч ирж болзошгүй.



URL:

Сэтгэгдэл бичих