Сонгуулийн өдөр бүх нийтээрээ амарна

1466726465576c78417d32fУИХ-ын сонгууль НИХ-ын ээлжит сонгууль энэ сарын 29-нд болно. Санал хураах өдөр архи, согтууруулах ундаа худалдах олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг Нийслэлийн Засаг дарга хориглосон байгаа. Мөн түүнчлэн эл өдөр элдэв арга хэмжээ, олон нийтийг хамарсан соёл урлаг, үзвэр үйлчилгээ болон архи согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэхийг хориглсон. Үүнд Улаанбаатар хотын цагдаагийн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар шалгалт тавина. Мөн иргэдийг сонгуульд идэвхтэй оролцуулж санал өгөх боломжийг нь хангах үүднээс энэ өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон хуульчилсан. Тиймээс томоохон зах худалдааны төвүүд амарч иргэд сонгуульдаа санал өгөх юм.


URL:

Сэтгэгдэл бичих