Зургаан боксчин Риог зорино

430

“Рио 2016” олимпийн наадмын эрх олгох дэлхийн сонгон шалгаруулалтын сүүлийн тэмцээн Азербайжаны Бакуд ес дэх өдрөө үргэлжилж байна. Тус тэмцээний 56 кг-д тулалдсан Э.Цэндбаатар, 52 кг-д Х.Энх-Амар нар олимпийн эрхээ өвөртлөөд байгаа билээ.

 

Манай тамирчин “Химийн Цом”-ын аварга,Чехийн Гранпри тэмцээний аварга ОУХМ Х.Энх-Амар 52 кг-д, Азийн хүрэл медальт Тайландын Танес Онжунтаг ялж олимпийн эрх хүртэж хүрэл медалийн болзол хангасан. Өнгөрсөн шөнө мөнгөн медалийн төлөө АНУ-ын боксчин Антонио Варгастай тоглосон ч нэгдүгээр үе дуусахаас минутын өмнө эмчийн магадлагаагаар тоглолтоо үргэлжлүүлсэнгүй. Тэрбээр ийнхүү олимпийн эрхийн сүүлийн тэмцээнээс хүрэл медальтай эх орондоо ирэхээр боллоо.

 

Харин тус тэмцээний 56кг-д  тулалдсан Э.Цэндбаатар Рио зорих эрхтэй болсон. Тэрбээр өнгөрсөн шөнө мөнгөн медалийн төлөө Японы боксчин Араши Морисакатай тоглож 2:1-ээр яллаа. Тэмцээний сүүлийн мөчид гурван шүүгчийн нийлбэр оноо 19:19-ээр тэнцэж шийдвэрлэх үед Э.Цэндбаатар илүү байж аваргын төлөө тоглохоор шалгарч үлдээд байна.

 

Ийнхүү манай боксын тамирчдаас  49кг Г.Ган-Эрдэнэ, 52кг Х.Энх-Амар, 56кг Э.Цэндбаатар,  60кг Д.Отгондалай, 64кг Б.Чинзориг, 69кг Б.Түвшинбат нар олимпийн эрх хүртэж Риог зорихоор боллоо.

 

Г.Тэгшсүрэн    Эх сурвалжийн линк: http://www.shuud.mn/content/read/470166.htm


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих