Ц.Нямдорж: Өөрийн шүүхийг харахаар ой гутдаг болсон

Ойрын үед Хууль зүй, дотоод хэргийн сайд нэн бухимдангуй байна. Тэрээр дээд шүүхийн шийдвэр улс төрийн аюултай нөхцөл байдал руу түлхэж байна гэсэн юм. Өөрөөр хэлбэл, Үндсэн хууль хэрэггүй. Цэц хэрэггүй, хүссэн зүйлээ хийнэ гэж Дээд шүүх ойлгууллаа. Шийдвэр гаргаад өгөөч гэсэн хүсэлтээ Үндсэн хуулийн цэц рүү явуулсан. Тэгээд Үндсэн хууль зөрчөөгүй байна гэсэн шийдвэр гаргачихаад байхад зөрүүлээд эсрэгээр нь шийдвэр гаргаж байна. Дүгнэлт гаргахаар нь үгүйсгэдэг. Цаашид ийм байгууллагатай байгаад яах юм бэ. Үндсэн хуулийг ингэж доромжилж байна. Энэ бол Дээд шүүхийн анхны үйлдэл биш. Олон удаа улс төрийн шийдвэр гаргаж байсан. Би арга ядаад 2003 онд Дээд шүүхийн ерөнхий шүүгчид ийм шүүхтэй байсны оронд татан буулгачихаач гэж захидал бичиж байсан” гэв. Тэрээр сүүлийн үед гадны шүүхээр бахархаж, өөрийн шүүхийг харахаар ой гутдаг болсноо нуусангүй.

Д.Эрдэнэтуяа/www.now.mn/

URL:

Сэтгэгдэл бичих