Утааг бууруулна гэж хий дэмий л битгий сүржигнэсэн байгаасай

Монголын ард тvмэн хэн нэгэн албан тушаалтны хэлсэн vг, амласан амлалт болгоны гэрч болдог. Бид олон зvйлийн гэрч гэдэгтэй санал нийлэхгvй хvн ховор биз ээ.

Тухайлбал, би Улаанбаатарын утааг бууруулах ажлын талаар ярьсан зvйлийг олон удаа сонссон.Хэн, юу гэж хэлж байсныг ч сайн санаж байна. Зєвхєн би ч гэхгvй нийслэлийн иргэд нийтээрээ утааг бууруулахын тулд хийгдэх ажлын талаар гэрчилнэ байх.

Ажил хариуцагчид 2011-2012 оны євєл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 50 хувь бууруулах зорилт тавьж, нийслэлд гэр хорооллын 177 мянган єрх тvvхий нvvрс тvлж, 190 мянган автомашины яндангаас утаа олгойдож, нам даралтын 1400 орчим халаалтын зуух гамшиг бий болгож байгааг халаглан ярьж суусан vе саяхан. Гэд мєн Улаанбаатарын утааны 60 хувийг гэр хорооллынхон “vйлдвэрлэж” байгааг тогтоож, эхний ээлжинд vv байсан билээ. Уг нь хэлж ярьсны дагуу энэ ажил єрнєсєн бол байдал яаж ч єєрчлєгдєж мэдэх байлаа, Гэтэл бас л ємнєх жилийнх шиг тvлш нийлvvлэх vйлдвэрvvдийн буруугаас болж энэ ажил замхарч байх шиг байна. Гадаа сэрvv унаж, айлууд галлагаандаа орсон энэ vед цэгцрээгvй байгаа ажил хэзээнээс нэг мєр болох нь єнєє ч тодорхойгvй хэвээр байна. Улаанбаатарын утааг бууруулах санал, санаачилга харин ч хожуу яригдаж эхэлсэн vv гэхээс цагаа олоогvй ажил биш юм. Хотын утаа гамшиг болж, яах ч аргагvй анхаарал хандуулах хэмжээнд хvрчихээд байгаа нь vнэн. Гэтэл утааг бууруулахаар хийж байгаа ажил хангалтгvй байна.

Євлийн cap гараагvй байхад тvлшний нийлvvлэлт асуудал дагуулж, утаа бага ялгаруулдаг зуухны борлуулалт ч мєн хэл ам таталж эхлэв. Гэхдээ хамгийн хачирхалтай нь Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах ажилд ахиц гарахгvй байгааг иргэдтэй холбон тайлбарлаж буй юм. Начир дээрээ ажил хаанаа гацчихаад байгааг дээд тушаалынхан нь ялгаж салгаж мэдэхгvй сууна. Харин ажил хариуцагчид буруугаа халхлах гэж “Иргэд зуух худалдаж авахгvй байна” хэмээн ярьж байна. Vнэндээ нийслэлийн агаарын чанарыг сайжруулах ажил ямар ч зохион байгуулалтгvй урсгалаараа явж байна.

Тухайлбал, Чингэлтэй дvvргийн есдvгээр хороонд есдvгээр сарын 7-нд зуухны захиалга єгсєн хvн єнєєдєр ч зуухныхаа барааг хараагvй байна. Нам даралтын зуухтай айл нийслэлд утаа нэмэрлэхгvй гэсэндээ утаагvй тvлш тvлэхийг эрмэлзэж, хайгаад ч олохгvй байна хэмээн гомдоллож явна. Иргэд энэ євєл хоолой хорсгом утаагаар амьсгалахгvй гэсэндээ утааг бага ялгаруулдаг тvлш, зуухыг сонгохыг хvссэн ч хаана очиж зуухтай болж, хаанаас тvлшээ авахаа мэдэхгvй байна. Зарим дvvргийн хороонд юу тvлж євєлжих нь єнєє хэр нь тодорхойгvй хэвээр байгаа юм. Тухайлбал, тvvхий нvvрс хязгаарлах vндсэн бvсэд Баянгол дvvргийн 9,10,11,16,21,22,23 дугаар хорооны 11000 айл єрх, дэд бvсэд Чингэлтэй дvvргийн 7-11, Сvхбаатар дvvргийн 9-12, Баянзvрх дvvргийн II хороо, нийт есєн хорооны 18855 айл єрх, бvрэн шаталттай зуух нэвтрvvлэх бvсэд Сонгинохайрхан, Баянзvрх, Хан-Уул, Чингэлтэй, Сvхбаатар дvvргийн нийт 34 хорооны 70 мянган айл єрхийг хамруулах юм. Гэтэл Сvхбаатар дvvргийн есдvгээр хорооны гэр хорооллынхон юу тvлж євєлжих нь одоо ч тодорхойгvй байна. Уг нь тэнд утаа бага ялгаруулдаг зуух єгнє гэж байсан ч сvvлдээ єгєхєє больсон гэжээ. Учрыг лавласан хvнд энэ тухайгаа орон сууцны долдугаар хорооллын газар чєлєєлєхтэй холбон тайлбарласан байна билээ. Гэхдээ энэ тухай мэдээллээ єнєє хэр нь иргэдэд тараагаагvй байгаа юм. Тиймээс энэ хорооны зарим айл гадаа сэрvv унасан хэдий ч тvлшээ бэлдээгvй хvлээж сууна. Энэ нь нэг талаас ажил хариуцагчдын буруутай vйл ажиллагаа болж таарч байгаа юм. Хvмvvс хаанаас, хэзээнээс эхэлж утаагvй тvлш авахаа мэдэхгvй байна. Иргэд тvлш, зуухны талаар хэдэн биенээсээ л сураг ажиг сонсож суугаа гэнэ. Хорооныхоо ажилтнуудаас асуусан ч тоймтой хариу олж сонсохгvй байгаагаа иргэд хэлж буй юм. Хорооныхон нь ч энэ ажлын талаар тоймтой мэдээлэл алга.

“Мэдэхгvй ээ. Дээрээс ингэ тэг гэсэн шийдтэй хариу єгєєгvй байна” хэмээн vгээр иргэдийг угтаж байна. Хэрэв утааг бууруулах ажил доголдвол иргэдэд л сєргєєр нєлєєлєх нь гарцаагvй. Євлийн эхэн сард тvлээ, нvvрсний vнэ тэнгэрт хаддаг нь хэвшил болоод удаж байгаа. Хvлээлгэж хvлээлгэчихээд дараа нь энэ ажил замхарчихвал иргэд л єндәр vнээр тvлшээ авах болно.

Утааг бууруулах гэж байна хэмээн битгий л зуны гурван cap хий дэмий сvржигнэсэн байгаасай. Нийслэлийн иргэд бvгдээрээ энэ vгийг нь сонссон болохоор бид тэгж яриагvй гэж л мэлзэхгvй нь тодорхой байх. Хязгаарлалтын бvсэд тvvхий нvvрс тvлсэн єрхийг удаа дараа сануулаад хvчээр нvvлгэнэ хэмээн сvрдvvлээд байсан мєртлєє єєрсдєє ажлаа хийж чадахгvй баахан мєнгє vрээд орхивол хэнд ямар хариуцлага ногдуулахаа ер нь тооцсон юм болов уу. Бас тэрийгээ иргэдэд зарласан бил vv. Гээндээ ч бий, гоондоо ч бий гэдэг шиг асуудалд хэтэрхий нэг талыг буруутгах нь чухам хэнд хэрэгтэй юм бэ. Хотын утаа нэмэгдэн vv гэхээс буурах шинж алга. Хvмvvс гудамжинд хог шатааж, хоёрдогч тvvхий эд авах цэгvvд кабель тvлж, ТVЦ-нvvд гал тvлж утаа гаргасан хэвээр л байна. Агаарын чанарыг сайжруулах ажлыг эрчимжvvлэхгvй энэ маягаар vргэлжлvvлвэл утааг бууруулах нь бас л vлгэр болж мэдэх нь.

Ж.Тагтаа


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих