Х.Баттулга танхайрч буй бичлэгээ олон нийтэд дэлгэв

527-14675572192ba316fecdaea656greatУИХ-ын 2016 оны сонгууль албан ёсоор явагдаж дууссан. Сонгуулийн санал хураалтын дүн гарахад УИХ-ын нийт 76 суудлын 65-ыг МАН, 9-ыг АН, 1-ыг МАХН,  1-ыг бие даагч С.Жавхлан нар тус тус авсан билээ. Үүнтэй холбоотойгоор маш их “шок”-онд орж, сэтгэл зүйн хүнд байдалд шилжсэн хүмүүс бол Н.Алтанхуяг, Х.Баттулга, З.Энхболд нар гэнэ. Х.Баттулгын хувьд сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж, Баянхонгор аймагт шилжин ирэгсэдтэй холбоотой асуудлаар Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд өргөдөл өгсөн юм. Үүнээс гадна тэрээр өдөр тутам л  стресстэй явж, олныг гайхшруулах үйлдэл хүртэл хийж байна. Тэрээр орой харьж явахдаа Хятадаар ярилаа хэмээн жирийн иргэнийг загнан, түлхэж буй бичлэгээ өөрийнхөө facebook хуудаст тавьсан нь олны дургүйцлийг ихэд хүргэж буй юм. Дашрамд дурьдахад түүнд холбогдох шинэ төмөр зам төслийн мөнгийг завшсан хэргийн мөрдөн байцаалт дуусч буй ажээ.


URL:

Нэр: зочин Огноо: 4 July 2016

ийм л боловсролгүй өчүүхэн амьтан ш дээ өөр шиг хүмүүс л мундаг гээд бодоод байдаг болхоос энэ одоо өөрөө болон үр хүүхэд нь гадаад явдаггүй юм байхдаа арай л жижигхэн бодолтой амьтан юмаа хэдэн жилийн өмнө эхнэр нь хядадад бизнес хийдэг байсан л гээ биз дээ

Нэр: хужаа Огноо: 4 July 2016

араи дендене…..иим баиж болохгуи баих шуу гадаадыхан нутаг деер нь очиход чинь чамаиг ингеж шоглож есвел алж чадна шуу дее

Сэтгэгдэл бичих