С.Сарнай “Guys 666”-ийн Мийгаатай дахин хамтарна

 

Яг түүн шиг нэвтрүүлэг оролцогч С. Сарнай өнгөрсөн хагас финалын дугаараар үзэгчдийн болон шүүгчдийн нэгдсэн дүнгээр шоунаас харамсалтайгаар хасагдсан билээ. Тэрбээр загвар зохион бүтээгч мэргэжилтэй хэдий ч тус шоуны ачаар өөрийнхөө бас нэгэн авьяасыг үзэгч олондоо таниулаад амжсан юм. Харин түүнд энэхүү шоунаас хасагдсан боловч амжилтых нь эхлэл болж өгсөн бололтой. Учир нь тэрээр өөрийн нүүрномондоо ингэж бичжээ. ” Та бүхэндээ нэг сайхан мэдээ дуулгахдаа баяртай байна. Мийгаа ахтайгаа дахин нэгэн урант бүтээл хийх санал авлаа. Удахгүй та бүхэндээ хүргэнээ. Мөн Мийгаа ахдаа америкт хийх гэж байгаа тоглолтонд нь амжилт хүсье сайн яваад ирээрэй” гэжээ. Тодруулбал guys хамтлагийн ахлагч Мийгаатай хамтран цоо шинэ уран бүтээлээр үзэгч түмэнтэйгээ эргэн золгох бололтой.

Х. ЭНАЯА

PHOTONEWS.MN


URL:

Сэтгэгдэл бичих