Хориг арга хэмжээ авахаас өмнө үл хөдлөх хөрөнгөө борлуулж байна

Сирийн ерөнхийлөгч Башар Асадын гэр бүлийн гишүүд Лондон болон европын олон хотуудад байх үл хөдлөх хөрөнгөө худалдахаар зэхэх болжээ.

Байр орон сууц болон тусдаа байшингийн үнэ 15 сая долларт хүрсэн хэмээн катарын Аль Жазира телевиз мэдээлж байгаа юм.

Асадын төрөл садан Британийн нийслэлээс гадна Испани болон АНУ-д байдаг үл хөдлөх хөрөнгөө зарах гэнэ. Гадаадад хамгийн их хэмжээний үл хөдлөх хөрөнгийг ерөнхийлөгчийн үеэл ах Руфат Асад эзэмшдэг бөгөөд түүнийг “Хамын алуурчин” хэмээн нэрийддэг юм.

1982 онд Хама хотноо гарсан бослогыг зэрлэгээр нухчин дарсан учир түүнийг ийнхүү нэрийдэх болжээ. Тухайн үед Хама хотноо 17-40 мянга хүртэл хүн амь үрэгдсэн хэмээн тооцогддог байна.

Ямар шалтгааны улмаас үл хөдлөх хөрөнгөө борлуулах болсон талаар мэдээлэл байхгүй ч хориг арга хэмжээтэй холбоотой болов уу гэж улс төрчид үзэж байгаа юм. Сүүлийн үед Сирид ерөнхийлөгчийг огцрохыг шаардсан ардын бослого гарч байгаа бөгөөд тэднийг дарахад хэтэрхий хэрцгий хандаж байгаа хэмээн дэлхийн олон нийт үздэг билээ. Тиймээс Европын зарим орнууд болон АНУ хориг арга хэмжээ авч эхлээд байгаа юм.

Т.Бүрэн


URL:

Сэтгэгдэл бичих