Хакерийн довтолгоонд өртсөн итгэмээргүй зүйлс

hacker-hacking-dark-hoodie-300x200Орчин үед техник технологи хөгжихийн хэрээр кибер гэмт хэргийн гаралт ихсэж, үүнээс болж олон хүн амь нас, эд хөрөнгөөрөө хохирч байгаа билээ. Тиймээс та бүхэндээ хамгийн их шуугиан тарьсан хакерийн довтолгоонуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Энд зүгээр ч нэг хакер гэмт хэрэг биш, бүр санаанд ч оромгүй хачирхалтай зүйлс байгаа юм шүү.
Хакерийн довтолгоонд өртсөн итгэмээргүй зүйлс
1 Машины тоормос
Машинтай хэт хурдтай явах нь амь насаа хутганы ирэн дээр аваачиж байна л гэсэн үг юм. Гэхдээ дүрэм журмаа баримталж, хурд хэтрүүлэлгүй явсан ч осолдож мэднэ. 2015 онд хоёр залуу “Cherokee” жийп машинтай явж байтал, гэнэт тоормос нь ажиллагаагүй болж, улмаар осолдсон байна. Цагдаа нар тус хэргийг мөрдөхөд, “Uconnect” системийг ашиглаж, хакердсан байв. Учир нь машины тус систем нь интернэттэй холбогдсон байдаг аж.
Машины тоормос
2 Хулгай
“Ashley Madison” гэх танилцах сайтад гэрлэсэн эрчүүд болон эмэгтэйчүүд нууцаар хоорондоо танилцаж, уулздаг гэнэ. Харин 2015 оны 7-р сард тус нууц сайтын үйлчлүүлэгчдийн бүх мэдээллийг хакердаж, олон нийтийн сүлжээгээр тараасан байна. Үүнээс болж олон гэр бүл салж сарнисан бөгөөд бүр зарим нэг нь амиа ч хорлосон гэдэг.
Хулгай
3 “VTech
Сүүлийн хэдэн жилд “VTech” нь хүүхдүүдийн хамгийн ихээр хэрэглэх болсон тоглоом билээ. Гэтэл тус тоглоомоор дамжуулан, хэрэглэгч хүүхдийн болоод эцэг эхийнх нь талаарх мэдээллийг бүгдийг хакердаж авсан байв. Тус үйл явдал 2015 оны 11-р сард болсон бөгөөд үүнийг мэдсэн эцэг, эх нь цагдаад мэдэгдсэн аж. Цагдаа нар хакерыг баривчлан байцаахад тэрээр өөр ямар нэгэн санаа агуулаагүй хэмээн мэлзэж байсан юм.
“VTech
4 “Аndroid” утас
“Аndroid” утсанд нэвтэрч, хакердах нь бусад утсыг бодвол хялбар байдаг аж. Сүүлийн үед андройд гар утас руу халдаж, таны хувийн мэдээллийг авч, тэр бүү хэл камер ашиглан, элдэв зургийг тань ч авах боломжтой болоод байгаа билээ.
“Аndroid” утас
5 Шатахуун түгээгүүр
Өдгөө бүхий л зүйлс интернэттэй холбогдсон байх болж. Тэр бүү хэл шатахуун түгээгүүрийн газрын хянах самбар ч мөн интернэттэй холбогдсон байдаг юм шүү. Магадгүй таныг түлш шахуулж байх хооронд хакердаж, тэсэрч дэлбэрэх зүйлс машинд тань суурилуулж ч мэднэ. Өнгөрөгч жилд тус төрлийн кибер гэмт хэрэг нэлээд хэд бүртгэгдсэн аж.
Шатахуун түгээгүүр
6 Гарын хээ
2015 онд Кибер гэмт хэрэг бүхий л дэлхийг бүрхэж, тулгамдсан асуудлын нэг болоод байсан билээ. Ялангуяа АНУ-д газар авч, засгийн газрын мэдээллийг хүртэл хакердаж хулгайлах болсон аж. 21 сая гаруй нууц мэдээллийг хулгайлж, хүн бүрийн хурууны хээг хуулбарлаж авсан байв. Харамсалтай нь хэн, яах гэж энэхүү мэдээллүүдийг хакердаж, өөрийн болгосон гэдгийг мэдэж чадаагүй юм.
Гарын хээ
7 Хүүхэд хянах дэлгэц
Хэдийгээр манай оронд түгээмэл биш ч зарим эцэг эхчүүд хүүхдээ аюулгүй байлгах үүднээс, хянах төхөөрөмжийг авч явдаг. Гэтэл 2015 оны 4-р сард хүүхэд хянах төхөөрөмжийг хакердаж, нэгэн үл таних эр “ааваа, ээжээ би сэрчихлээ”  хэмээх дохиог өгсөн байна. Үүнийг сонсоод ухаан алдах шахсан эцэг, эх сандран хүүхэд дээрээ очиход бүх зүйлс зүгээр байв. Тэд маш ихээр гайхаж, хэн нэгэн тоглоом хийсэн биз хэмээгээд өнгөрүүлсэн аж. Гэтэл тэднийг байхгүй үед хүүхдийг нь хулгайлахаар зэхсэн, цахим гэмт хэрэгтний явуулга байсныг сүүлд тогтоожээ.
Хүүхэд хянах дэлгэц
8 Кредит карт уншигч
Бид дэлгүүр орж, ямар нэгэн зүйлсийг худалдаж, аваад карт уншуулж тооцоогоо хийх үе олон гардаг. Гэтэл тус карт уншигчыг хакердчихсан байвал яах вэ? Хакердсан карт уншигч нь таны хувийн болон дансны мэдээллийг бүгдийг хуулж аваад өөр картанд буулган, ашиглаж болдог байна шүү.
Кредит карт уншигч
9 Шагайнд зүүх хянах төхөөрөмж
Энэ нь зүүсэн хүнийг хаана, юу хийж яваа болохыг хүлээн авагчид мэдэгддэг юм. Мэдээж хэн л үүнийг зүүгээд, эрх чөлөөгөө хязгаарлуулж явахыг хүсэх билээ дээ. Харин үүнийг хакеруудын тусламтайгаар биенээсээ салгаж, эрх чөлөөг мэдрэх боломжтой. Тухайн хүн гэртээ байна гэж хүлээн авагчид мэдэгдэх боловч яг үнэндээ тэр гадуур эрх чөлөөндөө умбаж явах боломжтой.
Шагайнд зүүх хянах төхөөрөмж
10 Хакер зэвсэгХакер бол маш аюултай зүйл. Харин хөрөнгө чинээ ихтэй улс орнууд үүнийг нэг төрлийн зэвсэг болгон ашигладаг юм. АНУ-г Иран дахь үйлдвэрийн центрифуг үйл ажиллагааг хакер ашиглаж, цалгардуулах гэсэн хэмээн үндэслэлээр буруутгаж байсан ч удаатай. Хакерууд үйлдвэрийн системд вирус суулгахыг оролдсон гэдэг.
Хакер зэвсэг
11 НАСА
2000 онд Жонатан Жеймс (Jonathan James) гэх хакер НАСА агентлаг болон пантегоны сүлжээнд нэвтэрсэн хэргээр буруутгагдан, шоронд орсон билээ. Угтаа бол НАСА-гийн компьютер, мэдээллийн системүүд хамгийн сайнаар хамгаалагдсан гэдэг боловч ийнхүү халдлагад өртсөн нь маш олон шүүмжлэл дагуулж байсан аж.
НАСА
12 Эрүүл мэндийн багаж
Алхаа хэмжигч, инсулин шахах насос гээд л бидний хэрэглэдэг эрүүл мэндийн төхөөрөмжүүд ч мөн хакердуулж болно. 2011 онд инсулин шахах насосыг хакердаж, хэт их инсулин биед нь шахаж, тухайн хүнд эрүүл мэндийн асар их хохирол учруулсан байдаг юм.
Эрүүл мэндийн багаж
13 Ухаалаг телевизор
Ухаалаг телевизор яг л ухаалаг гар утас, таблеттэй адил тул хакердуулж ч мэднэ. Харин та үүнээс сэргийлэхийн тулд хамгаалалтын вирус уншуулах боломжтой. Эс бөгөөс таны зурагтанд нэвтэрч, мэдээллийг хулгайлж, цаашлаад элдэв гэмт хэргийн золиос болж  мэднэ.
Ухаалаг телевизор
14 Винтов буу
Сүүлийн үеийн шинэчлэгдсэн винтов буу нь өөртөө утасгүй сүлжээ, хяналтын төхөөрөмж зэргийг суурилуулсан байдаг. Харин үүнийг нь ашиглаж, хакердах тохиолдол гарсан байна. Тэд бууг хакердаж, ажилгаагүй болгох эсвэл автоматаар ажиллах зэрэг горимд тохируулдаг аж.
Винтов буу
15 Нисэх онгоц
Нисэх онгоцыг ч хакердах боломжтой байна. Одоогоор тус тохиолдол нь нэлээд хэд бүртгэгдээд байгаа бөгөөд онгоцнуудыг замаас нь гаргаж, өөр тийш залах гэх мэтээр олон мянган хүмүүсийн амь насаар наадаж байсан билээ. Ингэхдээ хакерууд зорчигч бүрийн өмнө байрлах энтертайнмент системээр дамжин, удирдлагын систем руу нэвтэрсэн байдаг. Үнэхээр аймшигтай энэхүү хэргүүдийг яаралтай таслан зогсоохоор улс орон бүр хүчээ дайчлан зүтгэж байна.
Нисэх онгоц
16 Банк
Та энэ залуугийн тухай сонссон байж мэдэх юм. Тэрээр “BX1″ хэмээх нууц нэрээр дэлхийн нийт 200 гаруй банкинд цахим халдлага хийж, 4 тэрбум доллар хакерджээ. Гэвч “Хар хакер”-ууд шиг энэ их мөнгийг өөртөө завшаад арилсангүй. Харин Африк, Палестинд хандивласан аж. Шүүх хурал дээр түүнээс “Үлдсэн насандаа Америкийн төлөө ажиллана гэвэл амийг чинь хэлтрүүлэе” гэхэд дуугүйхэн толгой сэгсэрсэн юм. Үүнийхээ төлөө тэр цаазаар авахуулсан билээ.


URL:

Tags:

Нэр: Рн Огноо: 7 July 2016

Зар

Сэтгэгдэл бичих