“Хотын мээр”-ийн эхний ажил

1467848248577d96381a053НИТХ-ын долоо дахь удаагийн сонгуулийн анхдугаар чуулган өчигдөр хуралдаж хотын даргаар Су.Батболдыг томилсон билээ. Ийнхүү дөрвөн жил Нийслэлийг захирсан Э.Бат-Үүлийг чөлөөлж, дараагийн даргаар нь энэ удаагийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ынхан Су.Батболдыг томилов.

Шинэхэн хотын даргад наадам, АСЕМ гээд хийх ажил их байгаа тул ажилдаа шуурхайлан оржээ. Тэрээр өнөөдөр 10.00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэн, сур шагайн асарт ажиллаж, дараа нь 13.00 цагт Хүй долоон худагт ажиллахаар болсон байна.

 

 

ЧОЙ

 


URL:

Сэтгэгдэл бичих