”Нарантуул” зах лхагва гарагт ажиллана

1367

Үндэсний их баяр наадам, АСЕМ-ын дээд хэмжээний чуулга уулзалттай холбоотойгоор худалдааны төвүүд уртаар амарсан. Тэгвэл энэ сарын 15-наас зарим  зах, худалдааны төв  үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна.

 

Тодруулбал, энэ сарын 15-наас   “Хүчит шонхор”, “Хархорин худалдааны төв”-үүд   ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлсэн. Харин  өнөөдрөөс Сандэй плаза, Шөнийн зах, “Бөмбөгөр” зэрэг худалдааны төв цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэллээ.

 

“Нарантуул” худалдааны  төв  энэ сарын 20-нд буюу ирэх лхагва гаригаас ердийн цагийн  хуваарийн дагуу ажиллана.


URL:

Сэтгэгдэл бичих