Наадмаар 30 хүүхэд мориноос унажээ

1398Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн багийнхан энэ сарын 10-13-ны өдрүүдэд Хүй долоон худагт 24 цагаар ажиллажээ. Энэ хугацаанд 6 эмч, 4 сувилагч 6 автомашинтайгаар унаач хүүхдүүд болон  наадамчин олонд үйлчилсэн байна.

 

Хурдан морины 6 насны болон эрлийз 3 насны уралдаанд нийт 30 хүүхэд мориноосоо унасан нь өмнөх оноос 48  хувиар багассан байна. Үүнээс 4 хүүхэд зөөлөн эдийн гэмтэл авчээ. Хүүхдүүд хугарал, мултрал шархны гэмтэл гараагүй учраас эмнэлэгт хүргээгүй, эцэг, эх харгалзан хамгаалагчдад хүлээлгэн өгсөн байна.

 

Тухайн өдрүүдэд нийт 85 дуудлагад үйлчилсэн бөгөөд энэ нь өмнөх оноос 23.2 хувиар нэмэгджээ. Баяр наадмын өдрүүдэд олныг хамарсан осол, өвчлөл гараагүй гэдгийг  Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн захирал  Ц.Пүрэвдаш мэдээллээ.

 

 Ц.Тэнгисболд   http://www.shuud.mn/content/read/471207.htm


URL:

Сэтгэгдэл бичих