Э.Бат-Үүл: Газрын асуудлыг улс төрийн дарамтаас хурдан гаргах хэрэгтэй

УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл 2000 онд УИХ-аар батлагдсан Газрын тухай хууль дарга нарт зориулсан хууль нэртэй бизнес төлөвлөгөө болсон талаар байнгын хорооны хуралдаан дээр цухас дурдлаа. Тэрээр иргэд, аж ахуйн нэгжийн газар ямар ч баталгаагүй болсныг хэлэв. Эрхэм гишүүн бэлчээрийн газрыг шийдэх асуудалд 20 жил толгой өвтгөсөн аж. Тиймээс “Газрын асуудал улс төрийн асуудал болсон. Одоо буруу зөв хуваарилагдсан газрын асуудлыг цэгцлэх, улс төрөөс газрын асуудлыг салгах нь тулгамдсан асуудал болоод байна. Иймд өмчлөлийн зориулалтын газрыг эхлээд шийдэж улс төрийн дарамтаас хурдан гарах хэрэгтэй гэсэн шүүмжлэлийг хэлж, хуулийн концепци болоогүй тул Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг буцаах саналтай байна” гэлээ.

Д.Эрдэнэтуяа/www.now.mn/

URL:

Сэтгэгдэл бичих