“Алтан хүн” хочит энэтхэг эр бусдын гарт амиа алджээ

101799

Энэтхэгийн баруун нутгийн Пуна хотын мөнгө хүүлэгч Пхужег дэлхий хийтэд алтан хүн хэмээн нэрлэдэг. Учир нь тэрээр дэлхий дээрх хамгийн үнэтэй цамцыг худалдан авч өөрийгөө алтаар чимдэг байсан аж. Харин түүнийг бусдын гарт амиа алдсан талаар Энэтхэгийн цагдаагийн газраас мэдэгджээ.

101800

Түүний үхэлтэй холбогдуулан дөрвөн хүнийг баривчлан байцааж байгаа ба мөнгөтэй холбоотой маргааны улмаас түүний аминд хүрсэн хэмээн цагдаа нар сэжиглэж байна. Цагдаа нарын мэдээллэж буйгаар, өнгөрсөн долоо хоногийн пүрэв гариг буюу 7-р сарын 14-ны орой нэгэн төрсөн өдрийн үдэшлэгийн үеэр Пхуже руу 12 хүн халдаж чулуу шидэн, мэс ашиглаж хөнөөсөн байна. Датта Пхуже 2013 онд гурав гаруй кг жинтэй, 250 мянган долларын үнэ бүхий алтан цамцыг худалдан авснаар олон нийтийн анхааралд өртөж байсан юм. Тэрээр биеэ бараг тэр чигээр нь алтаар гоёдог байсан аж. Өмнө нь Пхуже, ВВС телевизэд ярилцлага өгөхдөө “Зарим хүмүүс надаас “яагаад ийм их алтан эдлэл зүүж, хэрэглэдэг юм бэ?” гэж асуудаг. Энэ бол миний мөрөөдөл. Зарим элит хүмүүс “Audi” эсвэл “Mercedes”-тэй болохыг хүсч, том том автомашин худалдан авдаг. Харин миний сонголт бол алт” хэмээн ярьж байжээ.

Б.ЦОГ


URL:

Сэтгэгдэл бичих