Геополитикийн эрсдэл металлуудын ханшид дарамт болов

1441

Сүүлийн долоон өдөр дараалан чангарч, гурван сарын дээд цэгт хүрээд байсан зэсийн ханш эргэн суларлаа. Тус металлын ханш сүүлийн таван өдрийн хугацаанд 4900 ам.долларыг давсан. Ингэснээр баасан гарагт тонн зэс 4941 ам.долларт хүрээд байсан юм.

Харин шинэ долоо хоногийн арилжаагаар 0.6 хувиар буурч, 4900 ам.доллараас доошиллоо. Дэлхий дахинд геополитикийн эрсдэл нүүрлэж байгаа нь үйлдвэрлэлийн металлын ханшид дарамт болж байна. Тиймээс зэс тэргүүтэй металлын ханш суларлаа.Мөн алтны спот ханш 0.6 хувиар буурлаа.

Тус металлын ханш нь 1330 ам.долларт хэлбэлзэж байна. Алтны ханш он гарсаар 25 хувиар өсөөд байгаа юм.

Засгийн газрын мэдээ сонин


URL:

Сэтгэгдэл бичих