ХДХВ/ДОХ-ын тохиолдол 213-д хүрчээ

3Монгол улсын нийгэм, эдийн засгийн байдалд дурдсанаар ХДХВ/ДОХ-ын тохиолдол 213-д хүрчээ.

Энэ оны зургаадугаар сарын байдлаар шинээр хоёр тохиолдол бүртгэгдсэн байна.

Мэргэжлийн байгууллагын мэдээлж буйгаар эдгээр халдвартай хүний цаана 1000 орчим хүн байх магадлалтай аж.

Өмнө нь ХДХВ/ДОХ-оор өвчлөгчдийн дийлэнх нь ижил хүйстэн эрэгтэйчүүд байсан бол өнөөдөр энгийн эрчүүд тусах нь түгээмэл болжээ.

Ингэснээр ДОХ-ын халдвар бусад бэлгийн замын өвчин шиг түгээмэл, хурдацтай тархах боломж бүрдэж буйг салбарын эмч нар анхааруулж байгаа юм.

эх сурвалж: gogo.mn


URL:

Нэр: Hal Dewolf Огноо: 10 November 2019

Сэтгэгдэл бичих