СОЛОНГОСЫН ХОРИХООС БИЧСЭН МОНГОЛ ЗАЛУУГИЙН СЭТГЭЛ ШИМШРҮҮЛЭМ ЗАХИДАЛ (бүрэн эхээрээ)

1553

Монгол Улсын төрийн дуулалаар эхлүүлэн бичсэн нэг захидал манай редакцид ирсэн юм. Хэдийгээр би өөр улсын шоронд хоригдож байгаа ч Монгол Улсын иргэн гэдгээрээ омогшиж тун удахгүй Монголдоо буцаж очно гэдэгтээ итгэж сууна. Ялын хугацаа ч удахгүй дуусна.

Гэхдээ иргэдээ өмөөрч бичдэг “Зууны мэдээ” сониндоо нэгэн захиа илгээх нь зөв гэж бодсон юм. Бусадтайгаа ч зөвлөлдсөн.  Учир нь гэвэл харьд суугаа монголчуудад алс хэтдээ хэрэгтэй.
Бас БНСУ-д суугаа Монголын Элчин сайдын яамныхан тэнд түр болон бүр хугацаанд буй монголчууддаа анхаарал тавьдаг болоосой гэдэг үүднээс захидлаа тэрлэсэн юм гэжээ. Уг захидлыг эхээр нь нийтэллээ.
 БНСУ-ын Дэжон хотын хорих газраас.
Сайн байцгаана уу. “Зууны мэдээ” сонины хамт олон та бүхэнд захиа очих өдрийн мэнд хүргэе! Монголын ард түмэндээ баяр наадмын мэнд дэвшүүлье. Миний бие Солонгос улсад гэмт хэрэгт холбогдсоны улмаас хоригдож байгаа билээ.
Хятад улсын иргэнийг зодож танхайрсан хэргийн улмаас дөрвөн жилийн хорих ялаар шийтгүүлсэн болно. Ийм хэрэг хийж шийтгүүлсэндээ танай сонинд хандаж байгаа биш билээ. Солонгос улсад байгаа Монгол Улсын Элчин сайд болон Элчин сайдын яамны ажилтан албан хаагч нарт хандаж байгаагаа танай сониноор дамжуулахыг хүсч байгаа билээ.
Ямар учраас танай “Зууны мэдээ” сонины газарт хандах болов гэвэл танай “Зууны мэдээ” сонин бусад сонин хэвлэлийг бодвол миний энэхүү бичиж байгаа асуудлыг үнэн зөвөөр бичих байх гэдэгт итгэж байна. Миний бие Солонгос улсад ирээд хэдэн жил болсон.
Энэ хугацаанд Монгол Улсаас Солонгос улсад суугаа Элчин сайд болон яам нь ямар үйл ажиллагаа явуулдгийг мэдэхгүй юм. Анх намайг гэмт хэрэгт холбогдоход манай улсын Элчин сайдын яамнаас ямар ч хараа хяналт байхгүй байсан. Одоо ч мөн адил алга л байна. Ганц надад ч биш энд шоронд байгаа монголчуудад.
Бусад орны Элчин сайдын яамнаас байнга хүмүүсээ эргэж тойрч хараа хяналт тавьж учирсан асуудал бэрхшээлийг нь шийдэхэд тусалж байдаг юм билээ. Намайг ял авсан цагаас хойш гурван жил орчим хугацаанд манай Монгол Улсын Элчин сайдын яамныхан ямар ч сураг чимээ алга байна.
Хааяа нэг Монголоос ар гэрээс нь хүн ирвэл тэр хүмүүстэй цуг манай Монгол Улсын Элчин сайдын яамны ажилтан Батзориг гэж хүн ирсэн сураг дуулддаг. Бид энд хоригдож байх хугацаанд Монгол орныхоо талаар ямар ч мэдээлэл, сураг чимээгүй байгаа билээ. Дуулдах юм нь хямрал хямраад л байгаа сураг дуулдана.
Үгүй ядаж л манай Монгол Улсын Элчин сайд болон яамны ажилтан албан хаагчид Монголынхоо өдөр тутмын мэдээ сонин хэвлэлээр хангагдаж байгаа байлгүйдээ. Тэр сонин хэвлэлээ бөөгнүүлж байгаад өнгөрсөн ч гэсэн бидэнд ганц удаа авчраад өгчихвөл бид чинь баярлана даа.
Энэ шоронд солонгос, хятад хэл дээр л юмаа хэвлэдэг бид ойлгохгүй бид чинь монгол хүмүүс шүү дээ. Урьд нь 2013 оноос өмнө манай Элчин сайдын яамнаас жилд ганц удаа ирээд уулзаад мэдээ мэдээлэл хийгээд явдаг байсан гэсэн. Уучлаарай манай улсын Элчин сайдын яамныхаан. Энэ бол миний хувийн ойлголт шүү. Тэрнээс биш бүхэл бүтэн улсыг төлөөлж байгаа Элчин сайдын яаманд олон ажилтан албан хаагч байдаг байлгүй яав л гэж дээ.
Монгол Улсаас Солонгос улсад суугаа Элчин сайдын яамныхан минь. Сая өнгөрсөн оны арванхоёрдугаар сард миний энэ хоригдож байгаа Дэжоны шоронгийн ажилтан хэлснээр танай Элчин сайдын яамнаас хүн ирнэ гэж сураг сонсоод бид нар овоодоо манай Элчин сайдын яамныхан гэж баярлаад байж байтал танай Элчин сайдын яамныханд ажил гарсан гэнэ ирж чадахгүй гэсэн гээд биднээр манай Монгол Улсын хөдөлмөрийн яамнаас ирсэн хүн амын тооллогын юмуу мэдэхгүй нэг маягтыг шоронгийн харгалзагчаар бөглүүлсэн. Бид тэгээд хүн амын тоонд орсон юмуу үгүй юмуу юун маягт бөглөснөө ч мэдэхгүй байгаа.
Бид чинь уул нь туурга тусгаар бүрэн эрхт Монгол Улсын иргэд биз дээ. Биднийг ийм газар орлоо гээд үнсэнд хаясан шалз шиг хаяж болохгүй биз дээ. Хэдийгээр бид хүний нутагт гэмт хэрэгт холбогдсон ч гэлээ Монгол Улсын иргэд. Мөн ч байх болно байсаар байх ч болно.
Сая энэ Солонгос улсын сонгууль болоод шоронд хоригдож байгаа энэ улсын иргэн хоригдлууд сонгууль өгсөн. Манай улсад сонгууль болсон. Бидэнд мэдэгдсэн юм алга. 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болоход Б.Бат-Эрдэнэ аварга ирээд л явж байсан. Би тэгэхэд эрх чөлөөтэй байсан учраас сонгууль өгч байсан.
Уг нь  Монгол Улсын Үндсэн хуульд иргэн сонгуульд сонгох, сонгогдох эрхтэй гэж заасан байдаг биз дээ. Гэхдээ бидний хувьд тэр нь хаалттай байж болох юм сонгох эрх нь. Бид Монгол Улсынхаа Элчин сайдын яам руу удаа дараа захиа захидал бичиж илгээдэг боловч хариу ирүүлж байсан удаагүй.
Биднийг манай Монгол Улсын иргэн гэж боддог юмуу асуудал бэрхшээл гараад л бид ганц харж хандах газраа хандаж байгаа шүү дээ. Энд бидний аав, ээж, ах дүү нар маань хүрч ирээд байх тийм боломж ч байхгүй шүү дээ. Энд байгаа болон бусад оронд байгаа Элчин сайд болон Элчин сайдын яамныхан татвар төлөгчийн мөнгөөр санхүүжиж цалинжиж байдаг байх.
Тэгвэл тэрэнд чинь бидний аав, ээж, ах дүү нар бас татвараа төлж байгаа хойно. Биднийг жилд ганц удаа эргэж ирээд мэдээ мэдээллээр хангаж, өнгөрсөн ч байсан хамаагүй сонин хэвлэл өгч байхыг хүсч байна.
Тэгвэл бидний хэсэг нөхөд хүний газар эрх чөлөөгөө хасуулсан Монгол Улсын иргэд баярлаж талархах болно. Бид илүү юм хүсээгүй. Хийсэн хэргийнхээ шийтгэлийг даагаад гарах болно. Хийсэн юм чинь дуустал нь суух болно.  Эх орондоо очно.
БНСУ. Дежон хотын хорих газар, Монгол Улсын иргэн н.Мөнхбат

URL:

Нэр: irgen Огноо: 21 July 2016

uneen unen,manai elchinguud haana ch yalgaagui huniihee toloo ogt yavdaggui e gej helehed bolno doo,ug ni medeeleleer l hangaach l gesen bnashtee huurhii.

Нэр: Anonymous Огноо: 21 July 2016

staashaa dard or amısgaaa

Нэр: зочин Огноо: 21 July 2016

Тусгаар тогтносон улс байна даа. Яагаад ядаж 1 удаа элчин эргэж очихгүй байна аа. Ямар ч ял авсан байсан элэг нэгтнээ хаяж болохгүй.

Нэр: Anonymous Огноо: 22 July 2016

монгол улсынхаа иргэдэд эх орнын төлөөлн элчингээр сууж байгаа тул очиж уулзаж зөвлөлдөх гээд хүнийхээ эрх ашигийг нь хамгаалахын төлөө бүх талаар нь үйлчлэх үүрэгтэй байдаг тэгвэл солонгост суугаа монголын элчингүүд монголынхоо ард иргэдийн төлөө явахгүй зүгээр биеийн амрыг бодоод л байж байдаг бэртэгчин санаатай хүмүүс байдаг юм байна даа

Нэр: Hehe Огноо: 22 July 2016

Хун зодож шоронд орчоод элчин сайдаар эргуулнэ гэнээ? Хаха сонин авчирсангуй гэнээ? Хэхэ элэг аваад хаял даа нэртэйгээр нь шил чингис захичисан бол хахаахаа

Нэр: Anonymous Огноо: 22 July 2016

гадаад оронд суугаа монгол улсын элчин сайдын яам, консулын газар монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж ажиллах ёстой. ялангуяа хоригдож байгаа, ял эдэлж байгаа иргэдээ эргэж тойрдог, уулздаг, хэрхэн түүнтэй харьцаж байгаа, нөхцөл байдал нь ямар байгаа талаар асуудаг, тодруулдаг, зохих шаардлага хүсэлтийг зохих газар нь тавьдаг байх ёстой. энэ залуу өөрийн үзэл бодлоо илэрхийлэх гэж оролдсон байна. зөв шт

Нэр: Anonymous Огноо: 22 July 2016

гадаад оронд суугаа монгол улсын элчин сайдын яам, консулын газар монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж ажиллах ёстой. ялангуяа хоригдож байгаа, ял эдэлж байгаа иргэдээ эргэж тойрдог, уулздаг, хэрхэн түүнтэй харьцаж байгаа, нөхцөл байдал нь ямар байгаа талаар асуудаг, тодруулдаг, зохих шаардлага хүсэлтийг зохих газар нь тавьдаг байх ёстой. энэ залуу өөрийн үзэл бодлоо илэрхийлэх гэж оролдсон байна. зөв шт. иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж ажиллаж чадаж байвал дэлхийн хаана ч тэр монгол улсын иргэнтэй хүндэтгэлтэй л харьцдаг болно. тэр хүн ямар гэмт хэрэг хийсэн нь асуудал биш. хамгийн гол нь эрх ашиг нь зөрчигдөж байна уу гэдэг дээр төр засаг нь хяналт тавьдаг, зохих газарт нь шаардлага хүсэлт тавьдаг байх чухал. тэгж байж монгол хүний үнэлэмж өснө. гадаад улс оронд гэмт хэрэгт холбогдох нь надад хамаагүй гэсэн маягаар хандах нь өрөөсгөл хэрэг. энэ бол хэнд ч тохиолдож болох асуудал.

Нэр: монголчууд Огноо: 24 July 2016

Монгол улсын нэр бузарласан танхай тэнэг
пацаануудыг хаяа цаашаа. Хүний нутагт хүн шиг явж чадахгүй бол хохино гэдийнм даа. Хэрэг хийж шоронд орчихоод бас элчингээр эргүүлнэ, яасан даварцан гар вэ.

Нэр: apkcloud Огноо: 7 November 2019

whoah this weblog is great i really like studying your articles. Stay up the great work! You already know, lots of persons are looking round for this information, you can aid them greatly.

long bridesmaid dresses shop cheap long bridesmaid dresses from

asymetryczna sukienka maxi z koronkową górą damsmoda polska odzieżspodnie z wysokim stanem dla gruszkisukienka lou różowa xs 34 oficjalne archiwum allegrospódniczka mini skórzana brązowa spódniczka mini skórzana brązowa

Нэр: سرور مجازی لهستان Огноо: 9 November 2019
Нэр: womens boots Огноо: 9 November 2019

The info mentioned within the write-up are several of the very best out there

Нэр: وبلاگ Огноо: 10 November 2019
Нэр: Satta King Огноо: 11 November 2019

Thanks for the post dear, I like your website.

Нэр: Satta King Огноо: 11 November 2019

Thanks for this amazing Post dear, I like your website.

Нэр: Satta King Огноо: 11 November 2019

Thanks for this amazing Post dear, I love your website.

Нэр: Maggie Fleckles Огноо: 14 November 2019

Thanks for this amazing Post admin, I love your website.

Нэр: ultimateyouthvit Огноо: 15 November 2019

Thanks for this amazing Post dear, I love your blog.

Нэр: Reiki Огноо: 17 November 2019

Thanks for the post admin, I like your website.

Нэр: Healing Огноо: 17 November 2019

Thanks for this amazing Post admin, I love your website.

Нэр: Re Edition Magazine Огноо: 18 November 2019

Thanks for the post dear, I like your blog.

Нэр: reeditionmagazine Огноо: 18 November 2019

Thanks for the post dear, I love your website.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.