Архайхээр-Хужирт чиглэлийн замд далан үүсчээ

1Өвөрхангай аймгийн Арвайхээр-Хужирт чиглэлийн улсын чанартай сайжруулсан шороон зам сэтэрч, аюултай нөхцөл байдал үүсчээ. Тодруулбал газарт энэ сарын 13, 14, 15-ны өдрүүдэд үргэлжлэн орсон аадар борооны улмаас Архайхээр-Хужирт чиглэлийн А08 дугаартай улсын чанартай сайжруулсан шороон замын Мөстийн гүүрний цаад талд 100 метр газар үерт автаж замын далан урссан байна.

Ийнхүү осол аваар гарч болзошгүй нөхцөл үүссэн тул тус чиглэлийг зорих жолооч, тээвэрчид замын нөхцөл, үзэгдэх орчинг зөв тооцоолж хурдаа тохируулж, анхаарал болгоомжтой зорчихыг албаныхан анхааруулж байна.

Eagle.mn


URL:

Сэтгэгдэл бичих