Ж.Цолмон эрүүл мэндийн салбарт хэрэгтэй

1657

Шинэ Засгийн газрын томилгооны эхэнд Эрүүл мэндийн сайд Ж.Цолмон яригдаж байлаа.  Тэрбээр өмнө нь Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан, Эрүүл мэндийн салбарыг арван хуруу шигээ мэддэг сайн туршлагатай төдийгүй сайн улстөрч. Эрүүл мэндийн салбрынхан Ж.Цолмонг сайдаар ирэхэд сэтгэл хангалуун хүлээж авахад бэлэн байна.

Учир нь тэрээр дэд сайдаар ажиллаж байх хугацаандаа эрүүл мэндийн салбарт чамгүй их зүйлийг хийсэн, хамт олон, салбарынхныгаа жинхэнэ утгаар нь удирдан, хамтран ажиллагч нартайгаа баг болж ажиллаж байсан сайд билээ. Ж.Цолмон ажлын гараагаа жирийн асрагчаас эхэлж, улмаар АУИС-д багш, төр хувийн хэвшилд эмч, олон улсын эрдэм шинжилгээний хүрээлэнд гадаад харилцааны дарга,

Эрүүл мэндийн яамны Дэд сайдын албыг хашиж салбарын бүх түвшинд ажиллаж байсан, салбараа арван хуруу шигээ мэддэг эмч, эрдэмтэн-багш, улс төрчийн ур чадварыг хослуулсан цөөхөн хүний нэг юм. АУ-ны магистр, АУ-ны доктор зэрэгтэй.  Улс төрийн халуун тогоонд  багагүй чанагдсан төдийгүй  МАН-ын Бага хурлын гишүүнээр арван жил,  УЗ-ийн гишүүнээр зургаан  жил, НАМЭХ-ны дэд тэргүүнээр  есөн  жил, НАМЭХ-ны УЗ гишүүнээр 13 жил ажилласан байна. Тэрээр дэлхийн шилдэг улс орнуудад мэргэжил эзэмшсэн, орос, англи, франц хэлтэй, өндөр боловсролтой эмэгтэй юм.

Тэрээр  эрүүл мэндийн салбарын ажилтан бүр ард түмний эрүүл энх сайн сайхны төлөө л бүх мэдлэг чадвар, бололцоо чадвараа дайчилж ажиллах ёстой гэсэн гол зарчмыг бахримталж, уг зарчмаа ч хамт олон, салбартаа хэвшүүлэхийг эрмэлзэж  ажилладаг байсан юм.  Ж.Цолмон нь 2007 оноос эхлэн Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллахдаа гурван ч Засгийн газрын нүүрийг үзэж, гурван сайдтай хамтарч ажилласан ч нилээд ажлыг санаачлан хэрэгжүүлсэн байдаг. Тухайлбал:

Түүнийг дэд сайдаар ажилаж байх хугацаанд Монголд элэг шилжүүлэн суулгах арав гаруй хагалгаа хийгдсэн бөгөөд энэ өндөр өртөг бүхий хагалгааг төрөөс санхүүжүүлэх санал санаачлагыг гаргаж байсан нь өнөөдөр биелэлээ олж уг хагалгаанд шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийг датгалаас ансахүүжүүлэх журам батлагдаж хэрэгжиж байна.

Сингапур улсын Темасекийн сантай хамтран “Сувилагч нарын чадавхи бэхжүүлэх нь” төслийг санаачлан хэрэгжүүлснээр 2010-2011 онд “Сувилахуйн удирдлага зохион байгуулалт, хүүхдийн сувилахуй, сэхээн амьдруулах сувилахуй, мэс заслын сувилахуй”-н чиглэлээр 100 гаруй сувилагчыг анх удаа Сингапур улсад суралцуулсан нь сувилагч нарыг нарийн мэргэжлээр гадаадад багаар нь суралцуулсан анхны сургалт болсон билээ.

30-40 жилийн өмнөх Улаанбаатарын оршин суугчдад л үйлчлэх хэмжээний хүчин чадалтай байсан, Улсын хэмжээний томоохон эмнэлгүүдийг бүгдийг нь өргөтгөж, томсгох ажлуудыг эхлүүлсэн.

ДЭМБ-ын хүрээнд Монголын нэр хүнд өсч, ДЭМБ-ын гүйцэтгэх зөвлөлд гишүүнээр орсон. Мөн тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга нь Монголд айлчиллаа. Энэ бүх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд хоёр гурван жилийн өмнөөс хөөцөлдөж, хүч тавин ажиллах эх суурийг тавьсны хүчинд үр дүн нь өнөөдөр гарч байна. Мөн бусад төрөлжсөн байгууллагуудын  бүсийн захирлууд нь ч монголд айлчилсан. Бүсийн захирлууд ч тэр болгон улс орнуудад айлчлаад байдаггүй. Тэгэхээр Монгол Улсын эрүүл мэндийн салбарын гадаад харилцаа ямар төвшинд хүргэснийг эндээс харж болно.

Монгол Улс анх удаа өөрсдөө мөнгө төлж эмч нараа багаар нь гадаадад сургалтад хамруулдаг боллоо.

Ж.Цолмонгийн эхлүүлж хэрэгжүүлсэн ажлын зах зухаас нь дурьдвал ийм байна. Түүнийг эрүүл мэндийн сайдаар ажлуулвал урьд нь эхлүүлсэн бүх ажлуудаа улам өргөжүүлж ажиллаж чадах найдвартай мэргэжлийн хүнээр эрүүл мэндийн салбарыг удирдуулан Монголынхоо ард түмний эрүүл мэндийн төлөө ажиллуулах боломжийг  төр засаг минь анхааралдаа аваасай билээ.

 

 

 

 

 

 

 

http://www.mminfo.mn/news/view/1623


URL:

Нэр: Цолмон минь эртхэн зайлаад өгч үз Огноо: 26 July 2016

хамаг далан булчирхайгаа тооцуулахаасаан өмнө зайлаад өг

Нэр: bagi Огноо: 26 July 2016

TSOLMOND L ERUUL MENDIIN SALBAR HEREGTEI BOLOHOOS ERUUL MENDIIN SALBART ENE AV-GAI HEREGGUI UNEN SH DEE BUGDEEREE UENENTEI L TULJ AMDRAH YUMSANDAA …

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.