Кардашиан хүүгээ гайхуулав

4j9pj3vtblv1d7acm8m04dd6cmРеалити шоуны од Ким Кардашиан өчигдөр инстаграм хуудастаа “Би хүүгээ гайхуулахаар шийдлээ” хэмээн бичжээ. Тэрбээр ийнхүү инстаграмдаа бичсэнийхээ дараа охин, долоон сартай хүү болон ээж, эгчийнхээ хамтаар дэлгүүр хэссэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Кардашиан анх удаагаа хүүгээ олны өмнө дагуулан явж байгаа юм. Сэйнт Уэстийг төрсний дараа түүний хэд хэдэн зургийг л олон нийтийн сүлжээнд байршуулсан билээ.

 

Тэднийг дэлгүүр хэсэх үед Сэйнтийг харахаар олон хүн цугларсан байна. Кардашиан энэ сарын 2-нд хүүгийнхээ зургийг инстаграмдаа байршуулж, 24 цагийн дотор 150 мянган лайк цуглуулсан билээ.

 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.