Таван шарын төмөр замын гармыг түр хаана

1765

Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 396-р км-ын гарам буюу Таван шарын төмөр замын гармаар нэвтрэх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өнөөдөр /VII.29/ 21:00 цагаас маргааш өглөөний 07:00 цагийн хооронд хаахаар болжээ.

Энэ хугацаанд УБТЗ-ын II ангиас тус гарамд засвар үйлчилгээ хийх юм.

Дээрх хугацаанд уг замаар зорчих жолооч нар өөр бусад замыг сонгох, орон нутгаас Улаанбаатар хотыг чиглэн орж ирэх хот хоорондын нийтийн зорчигч тээврийн хэрэгслүүд IV дүгээр цахилгаан станцын замыг сонгож явахыг Авто тээврийн үндэсний төвөөс зөвлөлөө.


URL:

Сэтгэгдэл бичих