Хүүхдийн тоглоомын талбайг чөлөөлөхийг хүсэв

f062e461a09f5289f1471c33bcd82068Өнөөдөр “Тольт” бүрэн дунд сургуулийн удирдлагууд холбогдох хууль, захирамжийг зөрчиж нийтийн эзэмшлийн хүүхдийн тоглоомын талбайн газарт байгууламжаа өргөтгөх гэж байгааг эсэргүүцсэн иргэд мэдээлэл хийлээ.

Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооллын 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тольт” бүрэн дунд сургуулийн спорт заалны өргөтгөлийн ажил энэ сарын 8-ны өдөр эхэлжээ.

Энэ үеэр Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооллын 17 дугаар хорооны 34А байрны оршин суугч Б.Мөнхжаргал “Би энэ байранд эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Манай байрны гаднах хүүхдийн талбайн тал хэсгийг буулгаж, спорт заалны өргөтгөл барих гэж байна. Наадмын өмнө байрны оршин суугчдаас санал хүсэлт авч байсан. Иргэд эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн. Гэтэл наадмын амралтын өдрүүдээр барилгын ажлаа эхэлчихсэн байсан. Өнөө өглөө 30 гаруй хамгаалагчтайгаар газраа ухаж харагдсан” гэв.

Тус байрны багачууд ч өөрсдийн санал бодлоо илэрхийлэхээр ирсэн байлаа. Д.Энхтулга хүү “Би хүүхдийн тоглоомын талбай дээр барилга барихыг зөвшөөрөхгүй байна. Энэ сургуулийн барилгыг барьчихвал сагсны талбай, дугуй унах зай маань улам багасах болно. Хүүхдийн тоглоомын талбайг маань битгий сүйтгээч ээ” гэлээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

URL:

Сэтгэгдэл бичих