Нийтийн тээврийн жолооч руу буу барьж танхайрчээ

1201607291469758025Замын хөдөлгөөний улмаас маргалдсан эр хийн буу гаргаж, бусдыг сүрдүүлж танхайрчээ. Тодруулбал, ХУД-ын 11 дүгээр хороо Зайсангийн эцсийн буудал дээр “Wrangler jeep” автомашины жолооч 59 настай З “Зайсан-Хайлааст” чиглэлийн автобустай жолооч 33 настай Б-тэй маргалдаж, улмаар хийн буу гаргаж сүрдүүлсэн байна.

Жолооч Б тухайн үед зорчигт тээвэрлэж явжээ. Сэжигтэн этгээд Б-ийн буу Герман улсад үйлдвэрлэсэн  “RG-800 CAL.8мм K” загварынх аж.

Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих