Өнөөдөр Чингисийн талбайд “Харанга” хамтлагт хүндэтгэл үзүүлэх тоглолт болно

7b2ea6245734a7f4fc62f3936371be05_1200“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын санаачилгаар Монголын pок попын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хамтлаг, дуучдыг алдаршуулах зорилгоор “Алдрын Од” одонгоор шагнадаг билээ.

Тэгвэл тус одонг гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр болох бөгөөд энэ жилийн “Алдрын од” одонг “Харанга” хамтлаг хүртэхээр болсон. Тодруулбал, тус одонг өнөөдөр 13:00 цагт тус хамтлагийн гишүүдэд нийслэлийн удирдлагууд гардуулж өгөхөөр болжээ.

Өнөөдөр 21:00 цагаас “Харанга” хамтлагт хүндэтгэл үзүүлэх “Алдрын хүндэтгэл” шоу тоглолт Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд болох юм. Мөн тоглолтын үеэр “Харанга” хамтлаг өөрсдийн  сор болсон уран бүтээлүүдээ толилуулахаас гадна рок попын бүх одод “Харанга” хамтлагт хүндэтгэл үзүүлж тоглолтод оролцох нь ээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.