Үндэсний статистикийн хорооны даргаар А.Ариунзаяаг томиллоо

3907УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний статистикийн хорооны даргад Аюушийн Ариунзаяаг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж дэмжлээ.

А.Ариунзаяа нь 1980 онд Улаанбаатар хотод төрсөн. 1996-1999 онд Москвагийн Олон улсын харилцааны их сургууль, ХБНГУ-д коллеж төгсөж, 1999-2005 онд ХБНГУ-ын Хановерийн их сургуульд улс төр, нийгэм, түүх судлалаар мастер, 2014-2015 онд Удирдлагын академид төрийн захиргааны менежментээр магистрын зэрэг хамгаалжээ.

Тэрбээр 2005-2015 онд “Монгол даатгал” компанид хүний нөөц, даатгалын менежер, 2013 оноос МАН-д Намын байгуулалт, стратеги, төлөвлөлтийн газрын дарга, Эдийн засгийн хөгжлийн бодлогын газрын дарга, Нийгэм, эдийн засгийн бодлогын даргаар тус тус ажиллаж иржээ. Нэр дэвшигчтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул санал хураалт явуулж хуралдаанд оролцсон гишүүд 94.3 хувь дэмжсэнээр А.Ариунзаяаг Үндэсний статистикийн хорооны даргаар томиллоо.


URL:

Сэтгэгдэл бичих