Хан-Уул дүүрэг шинэ цэцэрлэгт хүрээлэнтэй боллоо

1824

ХУД-ийн Чингисийн өргөн чөлөө буюу 120 мянгатын автобусны буудлын хойно байрлах 2.2 га газрыг 2011 онд Нийслэлийн төлөвлөлтөөр барилгажилтад оруулахаар төлөвлөж байсан ч оршин суугчид эсэргүүцэж, 2012 онд оршин суугчдын талд шүүхийн шийдвэр гарч байжээ. Энэ газар дээр өнөөдөр ногоон байгууламж, усан оргилуур, хүрхрээ, дугуйн болон тэшүүрийн зам, хүүхдийн тоглоомын талбай бүхий “Шинэ Хан-Уул” цэцэрлэгт хүрээлэнгийн нээлт боллоо.

Шинээр нээсэн цэцэрлэгт хүрээлэнг Нийслэлийн хөрөгө оруулалтын газар, ХУД-ийн ЗДТГ-ын захиалгаар “Шинэ  Хан-Уул” цэцэрлэгт хүрээлэнг “Монгол тохь” ХХК гүйцэтгэжээ. Цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулахад бут сөөг, эмийн ургамал тарьж хад чулуу ашиглан байгалийн тогтоц харуулсан хэсгийг шинээр хийсэн байна. Цаашид “Шинэ Хан-Уул” цэцэрлэгт хүрээлэнд худалдаа үйлчилгээний газар, өндөр хурдны интернэт, дүүргийн хүндэт иргэдийг алдаршуулах алдрын самбар хийхээр төлөвлөжээ гэжНийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих