“ГАН ҮЗЭГ-2016″ ЯРУУ НАЙРГИЙН НААДАМ ӨНӨӨДӨР БОЛНО

122Монголын зохиолчдын эвлэлийн салбар, УБТЗ-ын дэргэдэх Утга зохиолын нэгдлээс “Ган зам” сонинтой хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ган үзэг-2016″ яруу найргийн наадам өнөөдөр болно.

Энэхүү наадам нь эх сайхан монгол хэл, уран яруу найргаараа дамжуулан эх орон, төмөр замын аж амьдралыг хойч үедээ таниулан сурталчлах зорилготой юм байна. Яруу найрагчид эх орон, төмөр зам, чөлөөт гэсэн сэдэвтэй гурван шүлгээр оролцож байгаа аж.
Наадам өнөөдөр  18.00 цагаас Улаанбаатар төмөр замын Соёлын ордонд болох юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих