Саянгоо хатантай “Боловсрол суваг” телевизээр танилцаарай

МУГЖ, поп дива Т.Ариунаа урлагийн ертөнцөд манлайлагч, бас ямагт анхдагч байж чаддаг. Тэрбээр “Домгийн өглөө” хэмээх богино хэмжээний мюзикл кино клипийг анх удаа бүтээж, ерөнхий продюссерээр нь ажиллан “Өргөө” кинотеатрт саяхан нээлтийг нь хийсэн. Түүхэн сэдвээр бүтээсэн энэхүү дэлгэцийн бүтээлийн гол дүр болох Саянгоо хэмээх Монгол хатанд дуучин бүсгүй өөрөө тоглосон нь олны анхаарлыг ихэд татсан юм.

“Боловсрол суваг” телевизээр тун удахгүй Саянгоо хатантай эчнээ “танилцаж”, хайртай дуучинтайгаа хамт тэртээх зуунаар аялах боломжтой болох нь. Учир нь тус телевизийн хамт олон “Домгийн өглөө” хэмээх дэлгэцийн бүтээлийг албан ёсны эрхтэйгээр үзэгчдийн хүртээл болгож байгаа аж. Дашрамд сонирхуулахад энэхүү бүтээл нь  дуу, бүжиг, хөгжим, жүжиглэлт хосолсон  цогц бүтээл болжээ.
Б.Саранжаргал
МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих