Загвар өмсөгч, MÔNROZÉ брэндийг үндэслэгч С.Сарнайгийн UNCAGE түүх

1871

Миний хувьд багаас хүсэж, сонирхож сонгосон загвар өмсөгч, хувцас дизайнер мэргэжлээрээ ажиллаж Mônrozé брэндээ үүсгэн байгуулаад байна. Ийм болохоор миний амьдралын замналаас илүү Яг түүн шиг шоунд оролцож өөрийн дотоод бололцоогоо нээсэн маань миний Uncage түүх юм болов уу.

Энэ шоунд анх оролцохдоо нийгэмд тогтсон загвар өмсөгч нарыг тайзан дээр алхаж, зургаа л авхуулдаг нэг хэвийн, амархан ажилтай хүмүүс гэдэг ойлголтыг эвдэхийг хүссэн. Мэдээж надад айдас төрж байсан. Ялангуяа авъяаслаг дуучидтай өрсөлдөх гэж байгаагаа мэдээд эмээх сэтгэл төрсөн.

Харин дараа нь ЗОРИМОГ алхам хийж чадсандаа баярладаг. Өөрийнхөө анзаарч байгаагүй дотоод боломж бололцоогоо нээн харж гайхах сэтгэл ч төрж байсан. Хүн бүрийн дотор хязгааргүй боломж бололцоо нуугддаг гэдэгт итгэсэн.

#UncageHeroJuly

Линк: https://www.facebook.com/tigerbeerMN/photos/a.200759006644320.52922.175327849187436/1083994341654111/?type=3&theater


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.