Нойргүйдэл нь тархины гэмтлээс шалтгаалдаг

b34e05e512e97e607a2bb0289862bb3eАчааны машины жолооч зэрэг хүнд хөдөлмөр эрхэлдэг эсвэл ээлжийн ажилтай хүмүүс ядаргаанаас болоод нойр муутай байдаг. Тэгвэл нойргүйдэл нь тархины үйл ажиллагаатай холбоотой болохыг Пенсильванийн их сургуулийн эрдэмтэд нотолжээ. Тэд нойргүйдлийн шалтгааныг илрүүлэхийн тулд лабораторит тэжээдэг хулгануудыг ажигласан байна. Тийм ч идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй хулганууд хэсэг зуур эвшээлгэж байгаад удаан хугацаанд нойргүй байсан гэнэ. Ингээд эцэст нь мэдрэлийн эсүүд нь гэмтсэн учир нойр муутай байсан гэж үзжээ. Хулгануудын мэдрэлийн эсийн 25 хувь нь идэвхгүй болсон хэмээн судлаач Визи ярьж байна.

Их унтах тусам мэдрэлийн эсүүд сиртуин 3 гэдэг уургийг ихээр ялгаруулдаг бөгөөд энэ нь эрх хүч бэлэглэдэг аж. Харин бага унтаж хэвшвэл ялгарахаа больдог байна. Ээлжийн ажилтай хүмүүсийн мэдрэлийн эсийн ийм чадвар удаан байдаг гэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих