Баян-Өлгийд ноцтой осол гарч олон хүн амиа алджээ

1874

Баян-Өлгий аймагт их хэмжээний цемент ачсан автомашин осолдож олон хүн амиа алдсан ноцтой осол гарчээ.

Тодруулбал, өчигдөр буюу энэ сарын 1-ны 17.00 цагийн үед их хэмжээний цемент ачсан Hord Benz”  камаз маркийн автомашин жолоодлого алдаж, замаас гарах үедээ ойролцоох айлын хашаа, гэр, дэлгүүр дайрч долоон хүний амь эрсэдсэн байна.

Дашрамд, Тус автомашин нь өнгөрөгч долоодугаар сард тус аймагт болсон үерийн улмаас орон гэргүй болсон иргэдэд байшин барихад шаардагдах 50 тонн цементийг тээвэрлэж явсан аж.

Т.Гэрэл


URL:

Сэтгэгдэл бичих