И-Мартыг татвараас чөлөөлөхийн тулд Б.Асралтыг гаалийн даргад зүтгүүлж эхлэв үү?

УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ын албан тушаалын томилгоо үргэлжилж байна. Эдгээрээс нэлээд анхаарал татаж байгаа томилгоо нь Гаалийн ерөнхий газрын даргын асуудал билээ. Тэгвэл албан тушаалд өрсөлдөгчдийн дунд Б.Асралт гэх нэр сүүлийн үед “цохиж” эхэлжээ. Ерөнхий сайдын туслах асан, МАН-д төдийлөн нөлөөгүй Б.Асралтыг С.Батболдын фракцынхан улайран зүтгүүлэх болсон асар том бизнесийн ашиг сонирхолтой нь холбоотой ажээ.

1920

 

Хэдэн өдрийн өмнө Улаанбаатар хотод Солонгосын алдарт И-март сүлжээ дэлгүүр нээлтээ хийсэн. Тус дэлгүүр нь Солонгосын хүнс, ахуйн хэрэглээний барааг бараг ашиггүй шахуу хямд үнээр бөөндөж хүмүүсийг хэдэн өдөр хуйлруулсан. Хэдийгээр хэрэглэгчдэд энэ нь том давуу тал олгож байгаа ч бараг ашиггүй шахуу үнээр солонгосын бүх төрлийн барааг зарж, дотоодын үйлдвэрлэлийг сөхрүүлсэний дараа өөрсдийн үнээр монополь тогтоох бодит аюул нүүрлээд байгааг зарим эдийн засагчид, үйлдвэрлэгчид, томоохон худалдаа эрхлэгчид шударга өрсөлдөөний газарт бичгээр уламжилсан боловч огт авч хэлэлцээгүй байна.

Мөн И-Март дэлгүүр хэрэглэгчийн сонголтыг хүндэтгэхгүй, үндэсний үйлдвэрлэлийн барааг авахгүй байгаа тухай АН-ын генсек Л.Эрхэмбаяр өөрийн твиттер хуудсаараа жиргээд амжсан байна. И-мартыг тойрсон асуудал үүгээр зогсохгүй Монголын эдийн засаг, үндэсний үйлдвэрлэлд үнэхээр бодитой заналхийлж эхэлжээ. Учир нь И-Март Улаанбаатар хотод 30 гаруй сүлжээ дэлгүүр нээхээр төлөвлөж байна. Энэ нь дотоодын сүлжээ дэлгүүрүүдийг бүрэн дампууруулах үр дагавартай. Түүнчлэн И-Март нь Солонгосын 3500 гаруй нэр төрлийн барааг үйлдвэрийн үнээр худалдаалж, Монголын үндэсний үйлдвэрлэлийн барааг лангуун дээрээ тавихгүй байх бодлого барьж байгаа нь дотоодын үйлдвэрлэгчдийг сөхрүүлэх аюултай юм.

БНСУ бол хөнгөн үйлдвэрлэл өндөр хөгжсөн орон. Ийм улстай өрсөлдөх чадвар манай дотоодын үйлдвэрлэгчдэд байхгүй. Гэтэл үүгээр зогсохгүй Монгол Улс, БНСУ-тай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах тухай асуудал яригдаж байгаа нь Монголын эдийн засагт Солонгосын хүнс, ахуйн барааны монополь тогтоох нөхцлийг бүрдүүлэхээр байна. Тэр ч бүү хэл И-Мартыг оруулж ирсэн бизнесийн бүлэглэл Солонгосоос  импортлох 3500 орчим нэр төрлийн барааныхаа 3000-г гаалийн татвараас чөлөөлөх жагсаалтанд хамруулахаар улстөрийн хүрээнд лобби хийж Гаалийн ерөнхий газрын даргаар өөрийн хүнээ томилуулахаар ил далд тохироо хийж эхэлсэн байна.

Энэхүү 3000 нэр төрлийн бараанд Монголчууд өөрсдөө үйлдвэрлэж байгаа сүү тараг, жимс ногоо, саван, оймсноос эхлээд жижиг дунд үйлдвэрлэлийн цөм болсон бүх бүтээгдэхүүн хамаарах юм.И-мартын импортлох бүтээгдэхүүнүүд гаалийн татвараас чөлөөлөгдвөл манай үйлдвэрлэгчид богино шууд дампуурч төр засаг, арилжааны банкнаас авсан асар их өр зээлээ төлж чадахгүйд хүрч, тэртээ 90-ээд оны дунд үед эрээний бараа Монголыг бүрхсэн шиг явдал давтагдах нь ойлгомжтой.

И-Мартын гол эзэн бол Ерөнхий сайд асан С.Батболд гэдгийг бүгд мэдэх болсон.  Харин С.Батболдын бүлэглэл бизнесийн эрх ашгийнхаа төлөө үндэсний үйлдвэрлэгчид, худалдаа эрхлэгчдийг дампууруулж өөрсдийн хаанчлалаа тогтоохын төлөө Гаальд ганц ч хоног ажиллаж үзээгүй будаг нь ханхлуулсан залуугаа зүтгүүлсээр л байна.

Эх сурвалж:Etoim.mn


URL:

Tags:

Нэр: aimaar ulsuud yumaa Огноо: 4 June 2018

dandaa sonin yum hiih yum. iig a ahui neguud tiim lobby hii chaddaggyi shte. tegeed uls orondoo tatvaraa ug l duu

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.