ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД АЖИЛЛАСАН ЖИЛЭЭС ХАМААРЧ УРАМШУУЛАЛ ОЛГОХООР БОЛЛОО

төрийн_албан_хаагч20160718_big“Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ыг шинэчлэн баталж, шинэ оны эхний өдрөөс мөрдөхөөр тогтлоо. Уг журамд төрийн албан хаагч болон төрийн жинхэнэ албан хаагчдад тэтгэвэрт гаргахад нь ялгавартай хандаж байсныг болиулах, мөн Төрийн жинхэнэ албан хаагч нь уг албандаа 25-аас дээш жил ажилласан бол 36 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж авдаг.

Урамшуулалыг мэргэжил харгалзахгүй 12 сар болгон өөрчлөх биш, ажилласан жилээр нь хамааруулж урамшуулал олгодог байхаар тооцоолсон байна. Түүнчлэн 13 дахь сарын цалинг тухайн албан хаагчийн нэг жилийн цалингийн дунджаар тооцон олгох аж.

Ер нь эмч, багш нарын хувьд төрийн жинхэнэ албан хаагч нараас ялгавартай урамшуулал авдаг байсныг халж, төрийн албанд ажиллаж байгаа бүх хүн адил урамшуулал авахаар болж байгаа юм.

http://top10contents.com/chuluut-tsag/4368-2016-08-03-03-16-56


URL:

Сэтгэгдэл бичих